Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан

olloo_mn_1536657159_tsaguurМалчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Маргааш баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 09-р сарын 11-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, заримүед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.


2018 оны 09 дүгээр сарын 11-ний 20 цагаас 09 дүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,  өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 8-13 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2018 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 15-наас өдөртөө дулаарна.

 


URL:

Сэтгэгдэл бичих