“Мал угаалга” хэмээх бузарлага

712-153671019059a5d4418b2aeabb02f4f4e4a68a0d9d11052016130938Амьтны арьс, үсэн бүрхүүлийг цэвэр цэмцгэр байлгах нь амьтан эзэмшигчийн өдөр тутмын хэрэгцээ юм. Хөгжсөн улсуудын амьтны анагаах ухааны практикт нохой, муур, адуу зэрэг амьтны угаалга, цэвэрлэгээ нь хүнийх лугаа адил мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ болж хэвшжээ. Саалийн үнээний арьс, дэлэн, хөхний цэвэрлэгээг саах бүрийдээ буюу жилдээ 600 удаа хийж хэвшсэн байна. Мах боловсруулах үйлдвэрт нядлах амьтны арьс, үсэн бүрхүүл, толгой, хөл, туурай, сүүлийг угааж, цэвэрлэх нь төхөөрөх технологийн нэг зайлшгүй, чухал дамжлага билээ. Амьтны арьс, үсэн бүрхүүлийн цэвэрлэгээнд зориулалтын онгоц, шүршүүр, саван, алчуур, сам, сойз, цэвэрлэх болон халдваргүйтгэх бэлдмэл хэрэглэнэ, нэг амьтанд цэвэрлэгээний нэг багцыг хэрэглэнэ. Ферм бүр амьтан, байр, тоног төхөөрөмжийн угаалга, цэвэрлэгээний шүрших болон умбуулах тоног төхөөрөмжтэй, халуун, хүйтэн  устай, цэвэрлэгээний болон халдваргүйтгэх бэлдмэлийн байнгын нөөцтэй байдаг.

Нүүдлийн мал аж ахуйд амьтны угаалга, цэвэрлэгээг байгальд даатгасаар ирсэн бөгөөд зун, намарт амьтны арьс өөрөө цэвэршиж, үсэн бүрхүүл нь гуужиж солигдоно. Жилдээ олон удаа хот сэлгэдэг, хашдаггүй, хотгүй оторлодог хагас зэрлэг сүрэгт ийм боломж байна. Зарим малчин хонио ноослоод нуур, голын усанд умбуулдаг. Цөөхөн малчин намар орой гол, нуурт малаа шахаж умбуулах нь амьтдыг чийрэгжүүлэх, арьсыг цэвэршүүлэх, шимэгчийг цөөрүүлэхэд тустай гэдэг. Байгалийн нөхцөлд өөрөө цэвэршдэг, хамгийн чанартай арьс, ноос жинхэнэ монгол малчны сүрэгт байна. Үүнийгээ алт болгоход нь малчинд амьтны эмч тусладаг. Ямаа самнасны, тэмээ ноослосны, үхэр, сарлаг, адуу хөөвөрлөсний, хонь хяргасны дараа савантай усаар шүршиж юмуу онгоцонд умбуулж угааж цэвэрлэвэл арьс, ноосны чанарыг сайжруулахад тус болно. Тус улсын амьтны анагаах ухааны практикт амьтны арьс, үсэн бүрхүүлийн угаалга, цэвэрлэгээ хэмээх мэргэжлийн үйлчилгээг одоо хир хийгээгүй байна, үүнийг малчин, малын эмч хоёр хамтраад амьтны гоо сайхны мэргэжлийн үйлчилгээ болгон хэвшүүлэх боломж байна.
Амьтны арьсны олон зүйлийн шимэгчийг үхүүлэх зорилгоор эмийн бэлдмэлийн уусмал, цийдмэгт умбуулж эмчлэхийг “мал угаалга” хэмээн монголчлон нэрлэж хэвшжээ. Газарт урт, гүн суваг ухаж, чулуун хана өрж доторлоод, элс, цементийн зуурмагаар шавж нийвийдсэн 10 – 20 тоннын багтаамжтай онгоцонд ДДТ (дихлордифенилтрихлорэтан), гексахлоранаар идэвхжүүлсэн креолины цийдмэгийг дүүргээд олон мянган малыг умбуулж, цогнойсон толгойг нь дарж дүрэх эмчилгээг “угаалга” гэж нэрлэсэн. Энэхүү умбуулга бол амьтны арьсны угаалга, цэвэрлэгээ биш байлаа. Орос хэлний купание, англи хэлний dipping гэдэг үгийг дүрлэг, умбуулга гэнэ, угаалга (обмывание, washing) гэхгүй. “Мал угаалга” нь миний үеийнхний хүүхэд ахуй цагаас буюу 1960 оноос мал сүргийг хамуунаас эрүүлжүүлэхээр бүх суманд хэрэгжүүлж эхэлсэн, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн ихээхэн зардалтай, үр ашиг муутай, хүрээлэн буй орчинд халтай, мал, бүтээгдэхүүний чансааг доройтуулдаг мөртлөө албадлага, шахаагаар хийдэг олныг хамарсан нүсэр ажил байв. Нэгдэл, сангийн аж ахуй тарсан 1993 оноос “мал угаалга” бараг зогсож, мал эмнэлгийн үйлчилгээний салбарын хувьчлалын дараа нэг сэргэмээр болж, эмийн бэлдмэлийн үнэ, “угаалгын хөлсийг” малын эзэн төлөх болсоноор 2004 оноос саарч, 2008 оноос бараг зогссон билээ.
Энэхүү “угаалга” нь буруу хийвэл амьтан, орчны цэвэрлэгээ бус, эсрэгээрээ бохирлого, бузарлага юм. Үүнийгээ доорхи хэдэн зүйлүүдээр тайлбарлавал мал мэдэн хэнбугай нь ч ойлгоно буйзаа.
1.Тухайн сүргийн бүх амьтныг нэг онгоцонд буй шингэн дундуур цувуулж гаргана. Эхний цөөхөн амьтны (цагаан зүстэй) арьс, ахар цайвартаад гарна, удаах хэд нь шаргалтаад гарна, дараагийн олонхи нь сааралтаад гарна, сүүлийн нилээд нь загалтаад гардаг. Түрүүчийн амьтны бие, арьс, хөлөнд байсан шавхай, тоос шороо, үс, хялгас, хөлс, зунгаг, баас, шээс, нус, шүлс зэрэг бохир зүйлс дараагийн бүх амьтны арьсанд шилжинэ. Бороонд угаагдсан цэврүү шиг цэвэрхэн амьтад сэрвээ, нурууны арьснаасаа базуулан онгоц руу шидүүлж, хог хөвсөн саарал цөөрөмд орхирч тийчлэн сэлж гараад, эвгүй үнэртэй бохир шингэн савируулаад, тургиж, толгойгоо сэгсэрч, загалтсан биеэ шилгээж зогсохыг хараад хэний ч сэтгэл баясахгүй. Шинэхэн эмч өнгөлөг, жавхаалаг сүргийг нэг удаа загалтуулаад юм бодно, би юу хийгээд байна даа гэж өөрөөсөө асууна. Анагаах ухааны “нэг амьтанд