П.Мөнхтөрийн зохимжгүй “захирамж” нийтэд хүрэх үү?

ахнgfnhgjhСүүлийн үед хурган дарга нарын даам гарсан захирамж шийдвэрүүд нийгэм, олон нийтэд хүрэхээсээ илүүтэй тоглоом тохуу болоод өнгөрдөг боллоо.

Тодруулбал, Дорнод аймгийн Засаг дарга Я.Мөнхтөр “Хүн амын өсөлтийг бодлогийг дэмжих, Монгол Улсын Үндсэн хууль дээр үндэслэн Захирамжлах нь” гэх “тушаал” гаржээ.

Уг захирамжид: – “Монгол Улсын залуу гэр бүлийг таваас дээш хүүхэдтэй болохыг уриалсугай”, -“2000 оноос хойш төрсөн нөхөн үржихүйн насны залуучууд гэр бүл төлөвлөлтийг зөв хийж, улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулан олон хүүхэд төрүүлсэн тохиолдолд дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хүссүгэй” хэмээн хэд хэдэн заалтуудыг тусгажээ.

Манай улсад хүн амын бодлого алдагдаж, хүн ам зүйн бодлогогүй явсаар өдийг хүрсэн. Уг захирамжид хүн амын өсөлтийн бодлогыг тусгаж, олон нийтэд хүргэх санаачлага гарсан хэдий ч “хүссүгэй”, “уриалсугай” гэх мэтчилэн тушаасан, захиран шаардсан хэв маягтай захирамж гаргасан нь нийтэд хүрэх нь битгий хэл, олны дургүйцлийг хүргээд авлаа.

Угтаа залуу гэр бүлийг таваас дээш хүүхэдтэй болохыг уриалах бус нийтэд хүлээн зөвшөөрөгдөх бодлолыг санаачлан гаргах, Эрүүл мэндийн дотоод асуудалд хяналттай хандах, үр хөндөлтийг зогсоох зэрэг хэд хэдэн арга замуудыг боловсруулах нь зүйтэй биз ээ.41457256_552984065123207_5870765752948097024_n

 

 

 

Т.НОМУН

Choibalsan.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.