ОХУ-тай шууд мөргөлдөхөд бэлэн байгаагаа АНУ анхааруулж байна

news_74981_1 Америкийн эрх баригчид Сирид цэргийн шууд мөргөлдөөнд шилжихэд бэлэн байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгс дамжуулан Орост анхааруулж байгаа ч, өнөөдрийн байдлаар хэрэг явдал ингэж өрнөх хувилбар магадлал багатай юм гэж Геополитикийн асуудлын академийн тэргүүн, цэргийн шинжлэх ухааны доктор Константин Сивков РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэлжээ.

       Түрүүнд нь “Wall Street Jornal” сонин нэрийг нь заагаагүй америкийн албаны хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Сирийн засгийн газрын хүчнийг  дайралт хийсэн  тохиодолд  америкийн хүчин орос, ираны цэргийнхэнд цохилт өгч болох эсэхийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  бодож байна гэж бичсэн юм. Сирийн ерөнхийлөгч Башар Асад  “тус орон дахь босогчдын сүүлчийн томхон түшиц газар болох Идлиб мужийн  эсрэг дайралт хийх үеэр хлорин хэрэглэхийг сайшаасан юм” гэж тэр хүмүүс мэдэгджээ.  Энэ нь америкийн зэвсэгт хүчнийг хариу цохилт өгөхөд турхирч болох юм гэж сонинд бичсэн байна.

“Ингэх магадлал бий юу?     Энэ мөргөлдөөнд ялсан тал нь бүгдийг авна, харин ялагдсан нь юу ч үгүй  хоцорно  гэсэн  хэрэг гэжүү?  Хэрвээ  Идлибийг авч, Сирийн бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоох боломжийг  Сирийн засгийн газарт  АНУ олговол, нийт Ойрхи Дорнодод үзүүлдэг нөлөөгөө алдана.  Гэвч одоогоор энэ нь бидэнд ямар нэг сануулга өгч байгаа л  хэрэг бөгөөд Вашингтоны засаг захиргаа ийм алхам хийхэд зарчмын хувьд бэлэн байгаагаа ойлгуулж байна” гэж Сивков  дурджээ.

       Ингэхдээ ОХУ-ын зүгээс  хариу цохилт өгч болохыг тэр үгүйсгээгүй байна. Ингэсэн нөхцөлд Орос улс Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудад пуужингаар цохилт өгч болох ч, ийм ажиллагаа явуулах нь нэлээд хэцүү   гэж шинжээчид үзэж байна.

        Сирид химийн зэвсэг хэрэглэсэн өдөөн хатгалга  үйлдэхээр бэлтгэж байгааг Оросын Батлан хамгаалах яам  түрүүнд  нь анхууруулсан бөгөөд ийм өдөөн хатгалга  үйлдэх нь Сирийн  объектуудад  АНУ, Британи, Франц цохилт өгөх  шалтаг болох ёстой ажээ. Энэ гурван орон Сирийн засгийн газрын объетуудад өмнө нь цохилт өгч, үүнийгээ  химийн зэвсгийн халдлага үйлдэх гэж байгаагийн хариу арга хэмжээ хэмээн тодорхойлсон юм.

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.