Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна

olloo_mn_1515134291_uulenХятадын албаны талын төсөөлснөөр, энэ онд Хятад, Оросын худалдааны хэмжээ 100 гаруй тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Хятад, Оросын эдийн засаг, худалдааны харилцан нөхөх чанар ихтэй учраас БРИКС-ийн орнуудын хөгжил, дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятад, Оросын худалдааны хэмжээ 84 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20.8 хувиар нэмэгджээ. Энэ оны эхний хагаст Хятад, Оросын экспорт импортын өсөлт 16 хувьд хүрсэн юм. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ:

“Хөрөнгө оруулалтаас үзвэл, 2017 онд БНХАУ-аас ОХУ-д шууд оруулсан хөрөнгө 2 тэрбум 220 сая ам.долларт хүрч, 2016 оныхоос 72 хувиар нэмэгдсэн. Оростой шинээр байгуулсан барилгын ажлын гэрээнд тусгагдсан мөнгөний хэмжээ 7 тэрбум 750 ам долларт хүрч, 2016 оны мөн үеэс 191.4 хувиар нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь нэг бүс нэг зам дагуу орнууд дундаа тэргүүлсэн” гэжээ.

Хамтын ажиллагааны хувьд уламжлалт эрчим хүч, агаарын аялал, дэд бүтцийн салбарыг хамрахаас гадна Хятад, Орос хоёр Алс Дорнодыг нээх, тоон эдийн засаг, хил дамнасан цахим худалдаа зэрэг шинээр хөгжиж байгаа салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны шинэ өсөлтийн цэг бий болгохоор хүчин зүтгэж байна. Гао Фэн хэлэхдээ: Ойрын жилүүдэд Хятад, Орос хоёр орны стратегийн томоохон төслүүдийн хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрч, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг ахиулж байна гэжээ.

“Эрчим хүчний салбарт Хятад, Оросын газрын тосны сэргээсэн шугамыг барьж, газрын тос нийлүүлж эхэлсэн. Зүүн шугамын хийн хоолойг төлөвлөгөөний дагуу барьж байгаа. Шингэрүүлсэн хийн төслийн анхан шатны бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад орууллаа. Иргэний агаарын тээврийн салбарт алсын удирдлагатай зорчигч тээврийн CR929 онгоцыг хамтран судлах төслийн ажил эхэлж, бодит үе шатандаа орсон. Хүнд даацын нисдэг тэрэгний төслүүдийн хамтарсан төсөл ч тогтвортой хөгжиж байна. Хил дамнасан дэд бүтцийн талаар Түнжян-Нингское боомтыг холбосон төмөр зам, Хэйхэ-Амур хотыг холбосон авто замын бүтээн байгуулалтын ажил урагштай ахиж, 2018, 2019 онд тус тус байгуулж дуусах төлөвтэй байна”

Хоёр сарын дараа Хятадын олон улсын импортын анхдугаар үзэсгэлэн яармаг Шанхай хотод нээгдэж, ОХУ тус үзэсгэлэнд оролцоно. Оросын экспортын төвийн мэдээнээс үзвэл, тус төв аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулж Шанхайн үзэсгэлэн яармагт оролцох бэлтгэл хийж, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн тоног төхөөрөмж, үйлчилгээ зэрэг салбарын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах юм байна.

Харин сүүлийн жилүүдэд Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин, хурд нь түргэсэж, үр ашиг дээшилсний зэрэгцээ, нөөц боломж нэмэгдэж Орос нь Хятад улсын худалдааны 11 дэх түншээс энэ оны эхний 4 сард 9 дэх том түнш болж, бүтэн жилд хоёр орны худалдааны нийт хэмжээ 100 гаруй тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Хятадын Худалдааны яамны дэргэдэх судалгааны хүрээлэнгийн Олон улсын зах зээл судлалын газрын орлогч дарга Бай Мин хэлэхдээ:

“Хялбар нөхцөлөөс гадна, хоёр орны эдийн засгийн бүтэц харилцан нөхөх талтай байдаг. Хятад бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон, харин Орос бол эрчим хүч, нөөц баялгийн их гүрэн. ОХУ улам их хэмжээний хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, хэрэглээний эд зүйл, үйлдвэрлэлийн материал шаардах ба үүнийг Хятад улс бүрэн хангаж болно. Ийм нөхцөлд хоёр орны хамтын ажиллагаа аль аль талдаа ашигтай төдийгүй, БРИКС-ийн орнууд, улмаар “нэг бүс нэг зам” дагуу орнуудын хөгжил, бүр цаашлаад дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.