Замын хөдөлгөөн зохион байгуулалтад оруулах ӨӨРЧЛӨЛТҮҮД

1Хичээлийн жил, замын засвар үйлчилгээ, бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбогдуулан үүссэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Ачааллыг бууруулах ажлын хэсэг” хуралдаж хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр тодорхой төрлийн саналуудыг солилцлоо. Тэр дундаа гол замын ачааллыг бий болгож байгаа Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах саналыг тус ажлын хэсэгт танилцуулж, эдгээр саналуудаас шийдэгдэж ажлууд хийгдэж байна.

 

Эдгээр өөрчлөлүүдээс танилцуулж байна. Үүнд:

 

  1. Автобусны буудлыг өргөтгөх, шинэчлэх ажлууд хийгдэхээр боллоо. Тухайлбал Төв номын сангийн баруун талд байрлах автобусны буудлын замын доголыг авч, шулуун хэлбэрт шилжүүлснээр нийтийн тээврийн автобус заавал нэгдүгээр эгнээнд шилжиж орохгүйгээр шулуун явах боломжтой юм.

 

 

  1. Жамъянгийн гудамжны /Blue sky төвийн урд зам/ замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгож Сөүлийн гудамж буюу 1 дүгээр сургууль руу зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

 

 

 

  1. ГХЯ-ны уулзвараас Төв шуудангийн уулзварын  хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Дээрх ачааллыг бууруулах зорилгоор Хүүхдийн ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж зүүн тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна.

 

Өөрөөр хэлбэл зурагт үзүүлснээр иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой.

 

Уг хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор Нийслэлийн итээврийн газартай хамтран зөвшилцсөний үндсэн дээр Скайтел төвийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.

 

Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм.

 

  1. 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд 1 чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийгдэж байна. Түүнчлэн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна. Ингэснээр Энхтайвны өргөн чөлөө дэх авто замын ачааллыг Сөүлийн гудамж руу тэнцвэржүүлэх боломжтой болно.

 

 

  1. 1 дүгээр сургуулийн урд талын замын зохион байгуулалтыг өөрчилж аж ахуй нэгжүүдийн зогсоол хэлбэрээр ашиглаж буй нийтийн эзэмшлийн зам талбайг зорчих хэсэг болгон өргөтгөж, дагуу хэлбэртэй авто зогсоолыг байгуулж хөдөлгөөний урсгалыг сайжруулахаар ажиллаж байна.

 

 

 

 

  1. Зарим нэгэн уулзаруудын гэрлэн дохион дээр хугацаа байрлуулах ажил хийгдэнэ. Гэрэл дохион дээр хугацаа байрлуулснаар уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирдаг учраас эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөө дэх 4 уулзварт байрлуулахаар боллоо. Тухайлбал: Цэцэг төвийн уулзвар, Төв шуудангийн уулзвар гэх мэт.

 

 

  1. Мөн зарим уулзвар, замуудад тусгаарлах хайс, хашлага хийгдэнэ. Тухайлбал “Найман шарга” худалдааны төвийн зорчих хэсгийн голоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хайс хийгдэнэ.

 

  1. Борлуулалт болон тохижилт үйлчилгээний ачааны автомашины хөдөлгөөнийг цагийн хязгаарлалтад оруулах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, орой 16:00-20:00 цагуудад /борлуулалт, тохижилт үйлчилгээний гэх мэт/ ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах санал хүргүүлэн ажиллалаа.

 

  1. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх, ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дүүрэг бүрт сургуулийн хүүхэд тээвэрлэх чиг үүрэг бүхий  “Хүүхдийн автобус” баазыг байгуулж, шаардагдах зардлыг харьяа дүүргийн Засаг дарга, ИТХ, ГХУСАЗСЗ-өөс шийдвэрлүүлж, зохион байгуулах талаар санал хүргүүллээ.

 

  1. Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын төвийн 4 уулзварт “Yellow intersectoin” буюу шар тэмдэглэл хийх ажлыг зохион байгуулна. Тухайлбал Багшийн дээдийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар гэх мэт.

 

Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ, цаг наргүй ажиллаж байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд хүлүээцтэй, зохицуулагчийн дохио зааврын дагуу оролцохыг уриалж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих