ТЕНДЕРГҮЙ 97 ТЭРБУМЫН ТАЛААР ХОТЫН ДАРГАД АСУУЛГА ТАВИХААР БОЛЖЭЭ

olloo_mn_1536750154_20180912_niislelanНИТХ дахь АН-ын бүлгээс Хотын дарга Су.Батболдод асуулга тавихаар болсон байна.

Тэд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр,

  1. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх нэрийдлээр 97 тэрбум төгрөгийг тендергүйгээр “цохих” гэж байна.
  2. Яармагийн шинэ төвийн бүсэд буюу Богдхан уулын Дархан цаазат газарт газар эзэмшдэг 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг хангах далд бодлого үүний цаана нуугдаж байгаа гэж байна. Учир нь энэ бүтээн байгуулалтыг дагуулаад тийш нь авто зам, дулааны шугам зэрэг дэд бүтцийн бүхий л асуудлыг шийдсэнээр дээрх газруудын үнийг өсгөх гэж байна гэсэн хардлага бас бий.
  3. Яармагийн шинэ төвийн бүтээн байгуулалтад орж буй “Темпланд” зэрэг компани аль эрт “сонгогдчихсон”, ҮАБЗ, Засгийн газар, НИТХ-ын шийдвэр гарахаас өмнө барилгын ажлыг эхлүүлчихсэн байсан.
  4.  97 тэрбум төгрөгийг тендергүй зарцуулахаар Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа гэсэн мэдээллүүд яваад байгаа.

Тиймээс дээрх асуудлаар Хотын дарга Су.Батболдод асуулга тавих нь зүйтэй гэж тэд үзжээ. Тэгээд ч Хотын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу /Яармаг орчим/ нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетингийн дэмжлэг үзүүлэх гэж байна. Яалаа гэж ингэж байгаа юм бэ.  Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна, болохгүй.

Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна. Үүнийг зогсоох ёстой” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.

www.olloo.mn

URL:

Нэр: hi Огноо: 13 September 2018

ene hudalaa uildveriin zahiral avgaig yah be zam tavih geheer taviulahgui yum barag l minii gazar uhaanii yum yariad ug n bol munhorgil geshuun zam tavih geed bdg neg zahiral n tomorood bdag,ug tatvar tulugchdiin munguur l tavij bgaan zahiraliin munguur bish NOVSH YUM AA _N YUM HIIH GEHEER NUGUUN BALALDAG….

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.