Мөнгөгүй гэдэг УИХ-ын Тамгын газар нэгэн ТББ-д 49 саяыг шилжүүлжээ

7539c175ba5862b968121738e5cdcd65Тусгаар тогтнолын ордон буюу эрх баригч намын байрны 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн сүлжээг судлах төв” нэртэй ТББ байдаг талаар өчигдөржин цахим орчинд шуугив. Монгол төрийн бус байгууллагаар баян л даа.

УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар хүртэл халаасандаа 10 гаруй төрийн бус байгууллагын тамгатай гэж байгаа. Энгийнээр ухахад л тэдгээр нь эрхэм гишүүнд тунчиг ашигтай байх учиртай. Үүний нэгэн адил, одоогоор хэнийх нь үл мэдэгдэх “Нийгмийн сүлжээг судлах төв” төрийн бус байгууллага УИХ-ын Тамгын газартай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар гэрээ байгуулж 49 сая, өөр гэрээт ажлаар 70 сая төгрөг авсан нь шилэн дансаар ил болж, шуугиан тарьж байна.

Түүнчлэн сүүлийн ганц үгийг нь өөрчилсэн “Нийгмийн сүлжээг судлах академи” гэх төрийн бус байгууллага бас байх аж. Мөн төрийн байгууллагатай гэрээ байгуулж, төлбөрт нь 14.700.000.00 төгрөг халааслаад амжсан байгаа юм. Дээрх төв ч ялгаагүй энэ оны хоёрдугаар сарын 8-нд мөн ийм хэмжээний мөнгө шилжүүлж авсан нь анхаарал татна.

Эрх баригч намын гантиг ордонд байрлах эдгээр төрийн бус байгууллага нэг хүнийх үү, эсвэл нижгээд бүлэг этгээдийнх үү.

Үргэлжлэлийг

Нийгмийн шуудан сонингоос


URL:

Сэтгэгдэл бичих