Дэлхийд ганцхан зан үйл буюу хоёр бөхт тэмээ

Манай орон газар нутаг байгалийн баялгаараа олон зууны турш гадныхны анхаарлыг татаж ирсэн. Өдгөө ч алт зэс, нүүрс гээд аль байдгийг нь авсаар л байгаа. Үүнтэй зэрэгцэн бид өөрсдөө ч ухаж сэндийчсээр.

Гэхдээ дээрх саар зүйлтэй зэрэгцэн сайшаалтай зүйл ч олон байдгаас онцлох нь зүйтэй байх. Тухайлбал, ШУА-ийн хүрээлэн, МУБИС-ийн эрдэмтэн багш нарын баг соёлын нэлээд үнэт өв илрүүлж үзэсгэлэн хүртэл гаргаад байгаа. Тойм тоочиход уг багийнхан 700 орчим эд өлгий, дурсгалын зүйл илрүүлсэн байдаг.

Тэдгээрээс 130 гаруйг нь хамгаалалтад авсанаас гадна зөвхөн хадны сүг зураг гэхэд л 200 орчмыг илрүүлжээ. Судалгааны багийнхан Өмнөговь аймагт тухалсан бөгөөд Ханбогд сумын Ундай голын баруун тал, эрэг орчмоос хүрэл толь олсон байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар нарийн ур хийц бүхий уг толийг Хятад урчууд хийдэг байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр судлаачид зөвхөн эд өлгийн ховор олдворуудыг олж судлаад зогсохгүй биет бус соёлын өвийн судалгаа ч хийж 150 гаруй бүтээл бүртгэснээс 100 орчим нь ардын дууны жагсаалт байжээ.

Мөн хоёр бөхтэй тэмээтэй холбоо бүхий үйлддэг зан үйлийг судалж хамгаалалтад авахуулахаар ажиллаж байгаа гэнэ. Хоёр бөхтэй тэмээ өөр улс оронд байлаа ч үйлддэг зан үйл нь одоогоор дэлхийд цорын ганцад тооцогддог гэж үзэж байгаа аж.

Үнэхээр ботго тормоо голсон ингэн тэмээг уйлуулж, уярааж, эх үрийн элгийг дэвтээдэг “идтэн шидтэн” Монголоос өөр хаана ч үгүй тул цорын гац зан үйл хэмээгддэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих