Баабар:Сэтгүүлчдэд ард түмнийг түүчээлэх, хүмүүжүүлэх үүрэг байхгүй

64b2c3ad37c23b0e7c8761c552844ecdӨчигдөр Монголын өдөр тутмын сонинуудын II форум  болж, панел хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар оролцжээ. Тэрбээр, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд ард түмнийг түүчээлэх, ухамсар суулгах, боловсон болгох, хүмүүжүүлэх үүрэг байхгүй, нийгэм юу сонирхож байна, тэр мэдээллийг л хүргэх ёстой гэсэн байна.

Ингээд түүний хэлсэн үгнээс хүргэе.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд ард түмнийг түүчээлэх, ухамсар суулгах, боловсон болгох, хүмүүжүүлэх үүрэг байхгүй, нийгэм юу сонирхож байна, тэр мэдээллийг л хүргэх ёстой.

Чөлөөт нийгэм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашиг олох ёстой. Гэхдээ хуулийн болон уламжлалын хязгаар бий. Тухайлбал, хүн гүтгэж, доромжилж болохгүй гэх мэт хязгаарыг давах ёсгүй.

Бусад бүх мэргэжлийн нэгэн адил сэтгүүл зүйн салбар маш том өрсөлдөөн дунд явдаг. Сэтгүүл зүйн салбарынхан мэргэжлийн өрсөлдөөнтэй байж л хүмүүсийг дагуулна. Гэхдээ сэтгүүл зүй гэхээсээ илүүтэй энэ өрсөлдөөн дундаас хувь сэтгүүлч гарч ирээсэй гэж боддог.

Хуулийн, уламжлалын, ёс зүйн, ёс суртахууны хэр хэмжээндээ л явж байвал юу дуртайгаа л хийх хэрэгтэй.

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.