Г.Галбадрах: Хариуцлагатай уул уурхай хүнээ нэгд тавьдаг…

41603523_307003920099545_1955076311504388096_nМэргэжил бүхэн сайхан гэж нэг сайхан хэлц үг бий. Улс орны маань эдийн засгийн салбарыг нэгэн жарнаар тогтохгүй хугацаанд “ширлэх” уул уурхайн салбарт залуу  насны амьдралаа зориулсан Монгол Улсын Гавьяат, ахмад уурхайчин Г.Галбадрахтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Увс аймгийн хар Тарвагатай, Өмнөговь аймгийн Таван толгой, Төв аймгийн Төгрөг нуур, Алтайн хүдэр Таян нурууны уурхайн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

-Уул уурхай гэхээр нэг их мөнгө гэж хардаг болж. Ахмад уурхайчнаас асуухгүй өнгөрч болохгүй байх. Өвгөдөөс өвлүүлсэн баялгаар улс орон маань дэлхийн энд яригдаж байна. Гэвч онооноос илүү алдаа их байх шиг, энэ салбарт?  

-Би олон уурхайд ажиллаж байсан хүн. Очсон газар болгоныхоо ажлыг “босгодог” байснаараа бахархдаг. Ажил хийж байхдаа ашиг хонжоо харж яваагүй ээ. Одоо бодох нь ээ,  хувьцаа энэ тэр сонирхож байгаагүйдээ хааяа нэг харамсах ч гэх үү, сэтгэгдэл төрдөг л юм. Харамсах сэтгэгдэл төрдгийн учиг, ажиллаж амьдарч явсан уурхайнуудынхаа талаар таагүй мэдээлэл, мэдэхгүй улсын ярианаас болж хий шуугиж байхыг хараад эмзэглэдгээс л ихэвчлэн болох юм. Товчхондоо мэддэг зүйлийн маань талаар мэдэхгүй улс мэдэмхийрч буйг гаднаас нь хараад бухимддаг.

-Та орон нутгийн олны нэрлэж заншснаар орон нутгийн Тавантолгойн уурхайн даргаар хэдэн оны үед ажиллаж байсан юм бэ?

-Би 1981-1986 он хүртэл Тавантолгойн уурхайн даргаар ажилласан хүн. Тавантолгойг одоо орон нутгийнх гээд байдагт дургүй. Би энэ уурхайдаа хайртай учраас эцэг, эх уурхай гэж боддог. Хүмүүс жижиг Тавантолгой, орон нутгийн гэж жижигрүүлж хүний тархинд нэг юм хийгээд байна. Тавантолгой 60 жилийн ойгоо хийх гэж буй “эх”  уурхай. Нарийн яривал эцэг уурхай… Монгол хүний жудгаар бодсон ч эцэг уурхай руугаа ингэж элдвээр давшлах нь зохисгүй харагддаг. Лиценз нэртэй цаасаар хувааж авчихаад, миний талбай руу, чиний талбай руу орчихлоо гэж хэрэлдээд байх нь муухай санагддаг. Үнэндээ миний хувьд уурхай руу очилгүй олон жил бол