Арилжааны банкууд Төрийн банкны туршлагаар Репо хэлцэл хийнэ

15368901255b9b150de3fe5

Төрийн банк нь Монгол Улсад анх удаа онцлог нэгэн хэлцлийг байгуулж, гадаад хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлж байсан билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд Төрийн банкны санаачлагаар олон улсын “Frontclear” байгууллага, Монголын Банкны Холбооны дэргэдэх Банк, Санхүүгийн Академитай хамтран Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад 3 өдрийн турш хил дамнасан Репо хэлцлийг хэрхэн ямар зарчмаар хийх тухай сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний эхний өдөр Банкуудын удирдлагуудтай дугуй ширээний уулзалт хийсэн бол 2 дахь өдөр банкуудын хөрөнгө зохицуулалтын мэргэжилтнүүдэд сургалт орж байгаа юм. Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулсанаар Монгол улсын арилжааны банкууд Төрийн банкны анх хэрэгжүүлсэн хил дамнасан Репо хэлцэл, барьцааны своп хэлцлийг цаашид амжилттай хэрэгжүүлэх үндэс болж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.