Эмнээс болж хэлэн дээр нь үс ургав

XopoM.com-Хэлний-өнгөөр-өөрийнхөө-биеийн-байдлыг-шинжицгээе-05Хэлэн дээр үс ургах нь тун ховор тохиолдол юм байна. 55 настай, америк эмэгтэй ослын улмаас хөлөндөө хүнд гэмтэл авч, тэр нь эмчилгээний явцад идээлж, бугласан учраас эмч нар “Миноциклин” гэдэг антибиотик өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөжээ. Үүнээс долоо хоногийн дараа эмэгтэйн хэл харлаж, дарайгаад байгаа мэт санагдах болсон гэнэ.

Удалгүй үс шиг зүйл ургаж эхэлснээс болж өвчтөн огиулах, хачин амт мэдрэх болжээ. Түүнийг эмчлэгч эмч Ясир Хамад “Би 20 жил эмчээр ажиллахдаа ийм зүйлтэй таарч байгаагүй. Эмч хүний хувьд ч үстэй хэл харахад эвгүй юм байна” гээд эмийг нь солихоор шийдсэнээ ярьжээ.

Дашрамд дуулгахад, lingua villosa nigra буюу хар хэл гэсэн хэллэг анагаахын шинжлэх ухаанд бий аж. Энэ нь хүний хэлний гадаргуу хөөж, зузаарч, хар хөхөлбөр өнгөтэй болдог нэг төрлийн өвчин юм байна.

http://unuudur.mn/article/108624


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.