Дулааны IV цахилгаан станцад осол гарч, хот цахилгаангүй болов

16092014-1410848267-729478783-stants-1-810x500Өнөөдөр өглөөний 09:54 цагын орчимд хотын төвийн дүүргүүдэд цахилгаан тасарч Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн дүүргүүд эрчим хүчгүй байлаа.

Тухайлбал, Дулааны цахилгаан  станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас зургаан цагын турш нийслэлийн иргэд цахилгаангүй байсан юм. Мөн зарим хүчдэлийг II-р станцруу шинжүүлсэн ажээ.

Станцын аваар ослын талаар тодруулахад “Дамжуулах станц дээр гэмтэл гарч цахилгаан түр хязгаарласан. Инженерүүд шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Одоогоор тоггүй байсан дүүргүүдийн 70 хувийг цахилгаанаар хангасан. Нэг цаг орчмын дараагаар цахилгааны хүчдэл бүрэн залгасан байх болно. Гэмтэл гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна” гэв.

Харин энэ үеэр Онцгой байдлын газрууд болон эрүүл мэндийн байгууллагууд хэвийн ажиллаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байв. Тухайлбал, Улсын хэмжээнд томоохон эмнэлэг болох Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг, Шастины Нэрэмжит 3-р эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлгүүд өөр дээрээ хувийн үүсгүүртэй бөгөөд түүгээрээ цахилгааны хэрэглээгээ ханган ажиллаж хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсан, харин дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд дээр байрлах генератор 8-24 цаг цахилгаанаар хангах хүчин чадалтай бөгөөд нэмэлтээр мотор ажиллуулдаг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газар болон, Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Одоогоор III цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Дорнод Баруун бүс өмнөд бүсийн эрчим хүчний систем хэвийн үйл ажиллагаанд орж, Нийслэлийн хувьд 13-р хороолол Нарантуул орчим болон Зайсан орчмоос бусад газруудад цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэлжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.