Хаан банк ”ухаалаг луйвар”-аа хэзээ болих вэ?

8f000aa5b682c213greatЦагийн тоолуур дэндүү хурдан гүйх болсон мэт өнөө цагт хүн бүр ямар нэгэн ажил амжуулах гэж ухаан мадаггүй харайлгасаар өдрийг өнгөрөөдөг. Улам завгүйжижиж буй нийгмийн эл байдлыг ашиглан, хүмүүсийн цагийг хэмнэх олон шинэлэг арга, үйлчилгээнүүд гарч байгаа. Үүний нэг тод жишээ бол цахим банкны үйлчилгээ. Банкууд иргэдийг төлбөр төлөх гэж урт дараалалд зогсон цаг заваа алдахын оронд карт эсвэл интернэт, мобайл банкаараа тооцоогоо хийчихээд гэр бүлдээ их цаг зарцуулахыг уйгагүй ухуулдаг. Мэдээж энэ нь цаг хугацаа хэмнэх сайн талтай. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл үргэлж байдаг.

Дээрх үйлчилгээг авсныхаа төлөө бид тодорхой хэмжээний төлбөр төлдөг ч бидний мэдэхгүй, огт ойлгохгүй “ухаалаг шимтгэлүүд” гэж бас байна. Иймэрхүү ойлгомжгүй шимтгэл авдаг асуудалд хамгийн их өртдөг газар бол Хаан банк. Тус банкны үйлчлүүлэгчид гүйлгээ хийсний дараа учир битүүлэг байдлаар данснаас нь 500, 1000 болон түүнээс дээш хэмжээний мөнгө алга болоод байна гэх гомдлыг ихээр гаргадаг.

Наад захын жишээ дурдахад нэгэн хэрэглэгч дансанд нь мөнгө орж ирсний дараа өөрийнх нь данснаас 1450 төгрөг суутгагдсаныг мэдээд “Мөнгө шилжүүлжсэн нь шимтгэл төлөөд, хүлээж авч буй нь бас давхар төлдөг бил үү?” хэмээн гайхаж сууна. Тэрбээр картаа уншуулсны дараа утсанд нь 11,015 төгрөг үлдлээ гэсэн мэссеж ирсэн аж. Удалгүй гадаас 20,000 төгрөг орж ирсэн гэх мэссеж ирэхтэй зэрэгцэн дансны үлдэгдэл нь 29,565 болсон гэжээ. Яаж ч хооронд нь нэмж хасаад 1450 төгрөг сох дутаад байгаа юм. Гүйлгээ хийх бүрт банк шимтгэлээ тэр дор нь л авчихдаг. Тэгэхлээр үүнийг шимтгэлүүд нь цугларч байгаад бөөн авч гэж үзэх боломжгүй.
Хэдийгээр энэ нь бага хэмжээний мөнгө боловч энэ үйлдэл хэдэн удаа давтагдаж байгааг тэр хүн мэдэхгүй, бас өөр хичнээн хүний данснаас ийм байдлаар багахаан хэмжээний мөнгө “хумсалж” буйг ч мэдэх боломжгүй юм. Олон гүйлгээн дундуур ингэж авахад хүмүүс тэр бүр анзаарахгүй, анзаарсан нэг нь 500, 1000 төгрөгөн дээр хэл ам хийхээс ичнэ, түвэгшээнэ. Гэхдээ Монголын хамгийн олон харилцагчтай банкны хувьд дуслыг хураавал далай гэдэг зарчим энд үйлчилнэ шүү дээ.

Бидний алтан цагийг хэмнэснийхээ шанд ингэж “гэмгүйхэн” хулгай хийх нь шударга эсэхийг мэдэхгүй юм. Багш нар хүүхдүүдээс өдөр бүр битгий хэл сардаа нэг удаа 500, 1000 төгрөг хураахад эцэг, эхчүүд учир шалтгааныг нь асууж, бөөн асуудал, гомдол үүсдэг. Гэтэл өдөр, сар, жилд хичнээн удаа авч буй нь мэдэгдэхгүй энэ мэтийн шимэгчлэлд бид яагаад дуугүй сууна вэ?

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, банкны карт эзэмшдэг нэг хүн өдөрт дунджаар 10 удаа гүйлгээ хийдэг гэж үзье. Тэр бүрт 50-250 төгрөг шимтгэлд явдаг гэвэл өдөрт бид дунджаар 1500 төгрөгийг шимтгэлд өгдөг байх нь. Энэ нь сардаа 45,000 төгрөг гэсэн үг. Энэ гэхдээ хамгийн багаар бодож тооцоолсон дүн. Тэгэхлээр бид цагаа хэмнэсний төлөө банкинд ийм хэмжээний мөнгө төлж байна. Үүн дээр дээрх утга учир нь олдохгүй шимтгэлүүдийг нэмбэл хичнээн төгрөг болохыг та бүхэн өөрсдийн гүйлгээг хянаж, тооцоолж үзнэ буй за.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: hatan bank Огноо: 21 September 2018

му лалрын монгол нэртэй гадаад банкыг зайлуулвал таарна ганц хаанч биш бүх банк тийм хөгийн бга ХХбанк ч бас бүх юм 100 төг энэ бүгдийгээ хэзээ зогсоох гээд бган бэээээээээээээээ энэ бүхнийгээ шийдээд өгөөчэээээээээээээээээээээээээээ. ууртайгаар хэлэв. бухимдаж.

Сэтгэгдэл бичих