ДЭЛХИЙН ЯЛАГДАН ДИЙЛДЭШГҮЙ ТАВАН ОРНЫГ НЭРЛЭВ

news_75149_1Америкийн  интернэтийн We Are The Mighty  сайт,   байлдан дагуулах боломжгүй таван орны жагсаалт гаргажээ. Уг жагсаалтад АНУ, Орос, Афганистан, Хятад, Энэтхэг улс орсон байна.

Жагсаалт гаргагчдын үзэж байгаагаар,  Орос орныг буулгаж авах боломжгүй юм.  Орост халдан довтлох нь туйлын хэцүү,  үүнийг түүхийн ямар ч оюутан сайн мэднэ гэж сайтад бичжээ.  Жишээлвэл,  Наполеоныг 1812 онд тус оронд халдахад оросууд ухарч, хотууд болон бусад дэд бүтцээ эвдэж нураасан билээ. Тэд өөрийн орныг дайсанд өгөх гэхээсээ, түүнийг устгах нь  дээр хэмээн үздэг болов уу гэдэгт  итгэлтэй байна.

Үүнээс гадна, Орос бол цагийн 11 бүсэд хуваагдсан дэлхийн хамгийн том орон гэдгийг ямар ч булаан эзлэгч санах ёстой. Гэвч үүгээр бүх зүйл дуусахгүй.  Туйлын бүсээс аваад халуун уур амьсгалтай  бүс хүртэл цаг агаарын янз бүрийн бүсийг ОХУ-ын нутгаас олж болно. ОХУ-ын ойрын хөршүүдийг ч мартах учиргүй бөгөөд тэднээс олон нь  өөрийн холбоотныг хамгаалахын тулд зэвсэг барин босоход одоо ч  бэлэн байдаг. Казахын тал нутаг, Кавказын уулс  зэрэг нь  ч газар нутгийг  бас тэлж өгнө.

Оросууд өөрсдөө  тэсвэр тэвчээртэй, чадварлаг хүмүүс, сайн анчид гэж We Are The Mighty сайтад бичжээ.  Тэднийг булаан эзлэгчидтэй байлдахад албадах хэрэггүй, юу гэвэл тэд өвөг дээдсийнхээ ялсан Аугаа их эх орны дайны тухай яриаг сонсон, өсч  өндийсөн юм.

Мөн үүнтэй төстэй шалтгаанаар АНУ-ыг ч эзлэж чадахгүй гэж  үзэж байна.  Юу гэвэл, АНУ-ын сайтар зэвсэглэсэн армитай төдийгүй,  олонхи нь зэвсэг эзэмшдэг америкийн бүх 330 сая иргэнтэй тулгарахад хүрнэ.

 Оросын нэг адил  өргөн уудам нутаг дэвсгэр болон янз бүрийн уур амьсгалтэй бүс нутаг  нь халдан довтлоход бас нэг чухал саад болно. We Are The Mighty сайтад бичсэн бас нэг давуу байдал бий бөгөөд энэ нь америкийн томоохон хотуудад  байдаг гудамжны  өч төчнөөн дээрмийн бүлгүүд    булаан эзлэгчдэд бас их таагүй байдал үүсгэж, том хотуудыг эзлэх явдлыг түвэгтэй болгоно.

 Афганистаны  нутаг дэвсгэрийн байдал нь  тус орны ялагдашгүй байдлын нууц юм.  Түүхэн дэх хамгийн том нь болох Британийн эзэнт гүрэн, ЗСБНХУ, АНУ гэсэн хоёр хэт их гүрэн ч энэ орныг буулгаж авч чадаагүй билээ. Сунж үргэлжлэх өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн цөл нутаг нь булаан эзлэгчдийн хувьд давагдашгүй саад болдог.  Ялагдах тохиолдолд афганчууд  дахин хүчээ сэлбэж, шинэ тулаанд бэлтгэхийн тулд ууланд байнга  нуугдаж чаддаг.  Үүнээс гадна, уул  нуруу нь танк, хуягт  тээвэрлэгчид ямар ч  давуу байдал олгодоггүй.  Бас нэг чухал хүчин зүйл бий бөгөөд энэ нь  янз бүрийн олон арван омгоос бүрддэг тус орны хүн ам юм.  Афганчууд өөрийн омог аймаг, шейх, улс орон, шашин  шүтлэгтээ  үнэнч улс.  Халдан довтлосон торхиолдолд булаан эзлэгч 34 сая гаруй хүнийг өөрийн санаа бодлоор  захирах гэдэг амаргүй.

Бас ялагдашгүй орон бол Хятад.  Энэ улсад халдан довтлох орон нэг тэрбум хүнтэй тулалдахад бэлэн байх ёстой.  Тэд бүгдээрээ зэвсэглээгүй, байлдах сургуулилтай биш нь мэдээж, гэхдээ хүн амд зэвсэг тараан өгч эхлэхэд нь засгийн газарт их цаг хугацаа шаардагдахгүй.  Уур амьсгалын нөхцөл болон хятадын урт хил нь булаан эзлэгчдийн хувьд нэмэлт  бэрхшээл  бий болгоно.  Хэрвээ халдан довтлогчийн цэргийг Хятадын ардын чөлөөлөх арми устгахгүй бол,  тэд  хэт их хүн амыг хамарсан  халуун орны элдэв өвчинтэй тулгарах болно гэж We Are The Mighty сайтад бичжээ. Хятадууд гадаадын технологийг гайхалтай чадварлаг  хуулж чаддаг учир,  тэдэнд хангамж,  хэрэгслийн  асуудал үүсэхгүй гэдгийг мартах ёсгүй.

 Дийлдэшгүй орнуудын  жагсаалтад орсон Энэтхэг улсын  хувьд гэнэтийн зүйл болж мэднэ.  Гэвч тус орны хойд болон зүүн нутгийн өндөр уул даваа, түүнчилэн баруун хойд нутгийн өргөн уудам цөл газар нь  Энэтхэгт халдахаар шийдэх орнуудын хувьд давагдашгүй саад болж чадна.

Тус орны зүүн өмнөд нутгийн наран шарлагын газрууд нь десант буулгаж, халдан довтлоход хамгийн тохиромжтой газар юм. Гэвч халуун орны чийглэг уур амьсгал нь булаан эзлэгчдэд зөндөө таагүй байдал үүсгэж мэднэ.  Үүнээс гадна,  нутаг дэвсгэрийн харъяа усыг хянадаг Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний шумбагч хөлөг онгоцууд  дайсны байлдааны болон десантын хөлөг онгоцуудыг төвөггүй живүүлж чадна.

Тусгаар тогтносноосоо  хойш Энэтхэг улс  ойрын хөрш – Хятад, Пакистантай нэг бус удаан мөргөлдөж байсан билээ.  Тус орны батлан хамгаалах стратеги нь  хоёр фронтод дайтахад суурилдаг бөгөөд тодруулвал Энэтхэгийн зэвсэгт хүчин үүнд бэлэн байдаг.  Хоёрт   шавхагдашгүй  ажиллах хүчин, итгэл үнэмшилтэй шашин шүтлэг бүхий нэг тэрбум хүн ам нь Энэтхэгийг бас аймшигтай дайсан болгодог гэж дүгнэжээ.

С.Инда

Bataar.mn


URL:

Нэр: Amitythomas Огноо: 17 September 2018

Great post. Thank you for sharing retirement quotes for boss

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.