ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ДОРВИТОЙ ШИНЭЧЛЭЛТ ХИЙХГҮЙ БОЛ УДАХГҮЙ АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨН ТАГ ЗОГСОНО

olloo_mn_1537078381_2011082202Томоохон бүтээн байгууллалтын ажил үргэлжилж байгаа энэ үед мөн хичээлийн шинэ жил эхэлсэн эл өдрүүдэд замын ачаалал ихсэж, өглөө оройдоо таг түгжрэл үүсгэсээр байна.

Өчигдөр гэхэд нийслэл даяар тоггүй болж, замын түгжрэл ихэсч, зарим дөрвөн замын уулзвар дээр 2-3 цагдаа зохицуулалт хийж зогсчээ.

Хэрвээ нийслэлийн зам зохион байгуулалт ийм түгжрэлтэй хэвээрээ байвал 2020 он гэхэд автомашинууд таг зогсоно гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Хотын автозамын ерөнхий сүлжээ нь 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Уг төлөвлөгөөнд 349 мянган хүн, 10044 автомашинтай байхаар төлөвлөгдсөн байдаг. Дээд тал нь 400-500 мянган хүн амтай байхаар тооцоолсон байдаг. Гэтэл өдгөө энгийн үед 350 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

Оргил үе буюу өглөө оройд хичээл тарах орох үед, баяр ёслолын үеэр машины тоо 100 мянгаар нэмэгддэг. Хүн ам, машины тоо нэмэгдэх тусам зам, гэрлэн дохио, тэмдэглэгээ, замын алба хаагчид нэмэгдэх ёстой. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэм ч шинэчлэгдэх ёстой.

Манай улсын замын хөдөлгөөний дүрэм 2004 онд шинэчлэгдсэн. Үүнээс хойш нэг ч шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс дорвитой шинэчлэлт хийхгүй бол удахгүй Улаанбаатар хотын замын хөдөлгөөн таг зогсоно” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.