ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШАТАХУУН ДУТУУ ШАХСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖЭЭ

olloo_mn_1537156060_conteСүүлийн үед олон нийтийн сүлжээ, цахим орчинд шатахуун түгээх станц хэрэглэгчдэд автобензин, дизель түлшийг дутуу шахаж хэрэглэгчдийг хохироож байна гэсэн бичлэг, мэдээлэл цацагдаж, шалгуулах хүсэлт иржээ.

Тодруулбал, “Өмнөговь аймагт “Сод монгол” ШТС Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэсэн бичлэгийн дагуу  аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх шатахуун түгээх станцын түгээгүүрт хэмжил зүйн хяналт, шалгалт хийжээ.

Тус түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахуун түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015:2004 стандартын дагуу 50 литрийн багтаамжтай, баталгаажилт хийгдсэн хэмжүүрийг ашиглан гурван удаа магадлан тогтоох хэмжилт хийсэн. Хэмжилтээр түгээгүүрийн шахалт стандартын шаардлага хангаж байв. Өөрөөр хэлбэл, шатахуун дутуу шахсан зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.