Хакүхо М.Даваажаргал түүхэн амжилтын эзэн боллоо

МУХБ, МУГТ, “Миягино” дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 800 дахь ялалтаа авч урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо.

41964602_771609289851325_2180034951733313536_o_b

Тэрбээр Аки башёгийн 8 дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж ёкозүна цолтой 800 давлаа. Хэн нь Хакүхо аваргын Макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваа нь байлаа. Хакүхо аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.

Мөн МУГТ “Изүцү” дэвжээний ёкозүна Какүрюү М.Ананд маань 7 дахь удаагаа уналгүй качикоши хийж 2 аварга маань башёг уналгүй тэргүүлж эхэллээ.

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих