“Брэндээр оюунаа гоёцгооё” гээд уриалаад байгаа МҮИС-ийнханд брэнд гэдэг үг ахадна

“Брэндээр оюунаа гоёцгооё” гээд уриалаад байгаа МҮИС-ийнханд брэнд гэдэг үг ахадна

Монголын хамгийн том үндэсний их сургууль буюу МҮИС-ийн уриа нь их сүртэй юм. “Брэндээр оюунаа гоёцгооё” гэсэн том зар сурталчилгаатай самбараа сургуулийнхаа гадаа болон СХД-ийн 22-ын товчооны цаана өндөрт өлгөсөн харагдав.

Ийм худал уриагаар иргэдийг ухуулан сэнсрүүлж, тархийг угааж, элсэгчдийг төөрөгдөлд оруулж байгаа хувийн сургуульд тооцох хариуцлага гэж байхгүй.

Улсын их сургууль тав байхад үндэсний хэмжээний том хэмээн өөрсдийгөө рекламдаж байгаа дээрх сургуулийнхан брэнд гэдэг үгээ ч ойлгохгүй байх шиг. Бүр дэлхийн оюуны брэнд гээд байгаа юм шүү.

Оюутнууд ч оюун ухаанаараа брэндээ хийх гээд ядчихсан ядмаг арга юмуу даа. Өнөөдрийг хүртэл тус сургуульд суралцаж төгссөн оюутнууд ажлын байран дээр гараад ажил мэргэжилтэй болж чадаж байна уу. Үнэнийг хэлэхэд хамгийн хогийн сургууль гэсэн нэр хочтой л үлдээдэг юм билээ.

Тус сургуульд багшилж байсан багш нар ч ямар сургууль вэ гэдгийг мэднэ. Элсэгчдийг шулж мөнгийг нь авахаас эргээд ямар нэгэн харилцаа байдаггүй гэсэн. Манай сургуулийг төгссөн бол эргээд бидэнд хамаагүй дээ гэсэн хандлагаар ханддаг юм билээ. Тэгсэн хэрнээ төгсгөхгүй мэргэжил гэж байхгүй шүү. Дөрвөн жилийн өмнө тус сургуулийн геологи уул уурхайн ангийг төгссөн төгсөгч өнөөдөр Баянхонгор аймагт мал маллаад явж байна. Мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй гэнэ. Яагаад гэвэл сургуульд сурч байхдаа юу ч сураагүй хүн ажлын байран дээр очихоор шууд гологдоно. Хий дэмий дөрвөн жил мөнгө төлж сурсандаа одоо харамсдаг гэв.

Ийм л сургуулийн оюутнууд оюунаар брэндээ гоёцгооё гэдгийг ойлгоход бэрх байгаа биз дээ. Тэгвэл брэнд гэж юу гэсэн үг юм бэ. Үнэхээр энэ сургуульд брэнд гэдэг үг тохирох уу гэдгийг бодоод үзээрэй.

Брэнд гэж юу бэ

Хүмүүс брэндийг байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн гэдэг. Түүнийг бэлгэ тэмдэг, лого, нэр гэх зэрэг тэмдгүүдээр нь таньдаг. Тэгвэл Монголын үндэсний их сургуулийн нэр нь брэнд болж байна уу, эсвэл тус сургуулийн оюутнуудын сурлага, гаргасан амжилт нь брэнд юмуу хаашаа юм бүү мэд.

Нэрийг брэнд болгож юуг илэрхийлнэ вэ. Үнэндээ бол ямарч утгагүй зүйл юм шиг. Учир нь хэрэглэгчийн хувьд брэнд нь компани, бүтээгдэхүүний нэрнээс ямарч ялгаагүй байдаг. Тэгэхээр тус сургуульд сурч байгаа оюутнууд нь өөрсдөө брэнд болчихоод байгаа юмуу даа. Тиймээс л брэндээр оюунаа гоёцгооё гэж оюутнуудаа хөөргөөд өндрийг нь авахуулаад байх шиг санагдлаа.

Гэтэл хэрэглэгчийн хувьд брэнд бол брэнд л юм. Ямар ч хэрэглэгч би энэ доод брэндэд дуртай эсвэл энэ брэндийн хавсарсан брэнд аль вэ гэж ярьдаггүй шүү дээ. Ингэж ярих нь ч утгагүй зүйл.

Хэдийгээр брэндийн нэр онцгой нэг үг боловч хэрэглэгчийн ой тархинд зүгээр нэг үгнээс цаашгүй үлдэнэ.

Брэнд гэдэг нь юуны өмнө оноосон нэр бөгөөд ямар ч оноосон нэрний адилаар эхний үсэг нь томоор бичигддэг. Хүнийх ч бай, компанийх ч бай оноосон нэр болгон брэнд юм. Жишээ нь “Рhiladelpia” гэдэг үг хотын нэр боловч нөгөө талаас АНУ-д үйлдвэрдэг бяслагны брэндийн нэр болдог байх жишээний.

Тэгэхээр брэндээр оюунаа гоёцгооё гэдэг үг бол үнэндээ энэ сургуульд “томдсон” нэр томъёо болох байгаа биз. МҮИС-ийн брэнд гэж юу байдаг юм бэ.

Залилан мэхлэх арга замаар МУИС-ийн нэрийг МҮИС болгон ашиглаж яваа тус сургуулийн удирдлагууд, оюутнуудад брэнд гэдэг үг үнэндээ ахадна. Том бодсон МҮИС-ийнхан сэрүүнээрээ зүүдэлж яваа юм бишүү. Брэнд гэдэг үгийнхээ утгыг олж мэдчихээр “Оюунаар брэндээ гоёцгооё” гэж томорвол яасан юм бэ.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.