“Талст” дэлгүүрээс хулгай хийсэн Д.Эрдэнэтуяа У.Хүрэлсүхийн бэр дүү, Польшид тамхины хэргээр баригдсан А.Батсайхан Н.Багабандийн бэрийн ах

“М-Си-Эс” группын “Гламур” компани дэлхийн алдарт “LV” брэндийн албан ёсны борлуулагч болж, Монголын баячуудын эхнэр, хүүхнүүд уг дэлгүүрээс худалдан авсан бараагаар гангарах болсоор даруй хоёр жил өнгөрч буй билээ.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн намраас эхлэн Монголын зах зээл дээр зарагдаж буй хуурамч “LV” брэндүүдийг цэгцлэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллаж эхэлсэн.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар  Монголд зарагдаж буй хуурамч барааны талаар “LV” -ийн толгой компаниас  “М-Си-Эс”-д ямар ч албан шаардлага, гомдол ирээгүй гэх бөгөөд Монголын томчууд гэх этгээдүүдийн эхнэр, хүүхдүүд “Энэ гуйлгачидтай адилхан харагдаад байна. Хулхи барааг нь зарахгүй болгомоор байна” хэмээн “эрхэлснээс” үүдэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар ажиллаж эхэлсэн аж.

Гэвч шалгалт хийж явсан байцаагч нь өөрөө хулгайн хэрэгт холбогдсоноор уг хуурамч барааны эсрэг “сүрт аян” түр зогссон.

Нэн хачирхалтай нь “Талс” дэлгүүрийн барааны шүүгээнээс хулгай хийсэн Д.Эрдэнэтуяагийн видео бичлэг байсаар байтал хуулийн байгууллага түүнийг ямар ч буруугүй, санаандгүй юм аваад мартаж гарсан гэсэн хачирхалтай тайлбар хийсэн юм.

Уг шийдийн цаад учиг ч тодорхой бололтой.
Учир нь хулгай хийсэн гэх Д.Эрдэнэтуяа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн бэр дүү аж.

Мөн дашрамд дурьдахад Польшид тамхины хэргээр баригдсан А.Батсайхан гэгч нь Монгол улсын Ерөнхийлөгч асан, өдгөө Канад, Хятадын “Оюу Толгой” уул уурхайн компаний ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийн бэрийнх нь төрсөн ах юм байна.
Мэдээж ардчилсан улсад хэн нэгний үйлдсэн хэргийг хамаатан, садан, ах дүүд нь хамаатуулах нь учир дутагдалтай.
Гагцхүү төрийн өндөр алба хашиж байсан эрхэмүүдийн дипломат болон төрийн хяналтын чухал албанд ажилладаг ах, дүү нар нь гэмт хэрэгт холбогдож буй нь хир ёс зүйтэй хэрэг вэ? гэсэн асуултыг тавих цаг болсон мэт.

Ч.Явуухүү


URL:

Сэтгэгдэл бичих