Босгогүй төр-4 буюу хулгайч албадтай

ac927b073cdab83a929c3d359037c9e3Босгогүй төрийн бас нэгэн жишээг дурдахаар дөрөв дэх цувралаа үргэлжлүүлж байна.

Төрийн алба, төрийн өмчит компаниуд нь тэр чигээрээ гадаад дотоодын өрийн сүлжээнд идэгдчихлээ. Гадаад дотоодоос мөнгө босгох, гуйлгачлах боломж хаана л байна, тэр бүрийг манайхан ашиглана. “Гуйлгачин Монгол” гэж хэдийнээ цоллогдоо биз дээ.

Тийм ч болохоор их мөнгө эргэлддэг газар бүрт хээл хахууль, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэрэг уртаас урт жагсаалт үүсгэнэ. Ямар сайндаа л үе үеийн Ерөнхий сайд,  төрийн өмчийн дарга нар нь байнга шалгагдана. Аудит орох бүр Но-той гэдэг нь нотлогдоно.

Томоохон үйлдвэр, үндэсний томоохон бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэр, төрийн бодлого, гадаад дотоодын зээл тусламж нь жирийн ард иргэддээ наалддаггүй нь хулгайч албадтайг гэрчлэх хангалттай том баримт болж чадах биз ээ.

Оюутолгойн гэрээг хийчихвэл Монголчууд тэр аяараа баяжина, гуравхан сая иргэнээ бараг л арабын шаахууд шиг амьдруулна гэж манай түшээдийн уран донгодсон нь одоо хөрсөн дээрээ буугаагүй л байна. Бид ядуурал, ажилгүйдэлд улам бүр живсээр л байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө, эдийн засаг сэргэлээ л гэж байна. Бидний амьдрал улам бүр доройтсоор л байна. Энэ нь өнөөх хулгайч албадуудтай л холбоотой. Ах дүү, хамаатан садан гээд цөөхүүлээ баяжих хүслээ урьтал болгосон албад монголчуудын амьдралыг өөд татаж чадахгүй байна.

Авлигатай тэмцэх газар авлига хээл хахуулийн хэрэг хэдэн мянгаараа бүртгэгдсэн байгаагаас харахад энэ бүхэн ил тод болно. Угаасаа ч хулгайч, хумсалдаг албадтайг маань олон улс мэддэг болсон. Авлигаар тэргүүлдэг улс чинь Монгол шүү дээ. Урагшгүй албадаа ухаантай албадаар солихоос нааш монголчууд баяжиж, тайван сайхан амьдарна гэдэг юу л бол гэж итгэл алдармаар ч юм шиг.

Уншигчид юун тухай яриад байгааг ойлгож буй биз ээ. Жишээ баримт дурдаад байх ч хэрэг алга. Өчигдөр гэхэд л нэгэн сайд асны туслах ажлаас халагдсан хэмээн төрийн өмчит компаниудаас халагдсаны тэтгэмж гэх нэрийдлээр 40-50 с я төгрөг завшсан тухай шуугиан дэгдээд байна.

http://mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих