О.Баасанхүү: МАХН багш нарын ажил хаялтыг дэвэргэсэн

712-1537314099191236-24082016-1472022523-440930764-_MG_9516Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан энэ сарын 3-наас хугацаагүй ажил хаялт зарлаж, нийгмийг сандаргасан. Засгийн газар МҮЭХ-той олон хоног хэлэлцсэний дүнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгох, мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирсон. Гэвч Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг зогсоохгүй гэж мэдэгдсэн нь анхаарал татсан юм. Энэ нь ажил хаялтыг зохион байгуулсан МҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны болон Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хоорондоо зөрчилтэй байгааг харуулсан юм. Үүний цаана багш нарын шаардлагыг далимдуулсан улс төр нөлөөлж, зарим нам асуудлыг дэвэргэхийн тулд их хэмжээгээр санхүүжүүлсэн гэх хардлага олон нийтэд байлаа. Харин үүнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү баталлаа. Тэрбээр “Багш нарын ажил хаялтыг хөөргөж байгаа хүмүүс бий. Тодруулж хэлбэл, МАХН-ын зарим нэг хүн багш нарын ажил хаялтыг дэвэргэж байгаа” гэсэн юм. Мөн “Багш нарын тэмцлийг миний хувьд дэмжиж байгаа. Харин утга учиргүй нэмэгдэл шаардаж, улстөрчдийн гар хөл болбол энэ тэмцэл утгаа алдана шүү гэж багш нартаа хэлмээр байна” гэж байр сууриа илэрхийлж байлаа. Ямартай ч багш нар өнгөрсөн даваа гарагаас ажил хаялтаа зогсоож, хичээлээ хэвийн үргэлжлүүлээд байгаа юм.

М.Энх

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 19 September 2018

БААС СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ МАНЫ ЭНХБОЛДЫН ГУТАЛИЙН УЛАВЧ ШИВЭР МАНЫ МӨНГӨНИЙ АМТАНД ОРЖ ҮЕ ҮЕ ГАРЧ ИРЖ ШОУ ХИЙДЭГ НЭГ УТСАН БӨЛДӨГ БОЛЖ ИНЭЭД ХҮРЧЛЭЭ НҮДНЫ БУЛАЙ ЖРДЭНЭТИЙН 49/ХУВИЙН ЭСРЭГ КОНОП.ДАРЖ БАЙСАН 60Н ТЭРБУМЫН ЭСРЭГ ЮУЧ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН ШОУ ПИЗДАА БОЛ ЭНЭ МЭДРЭЛ МУУТАЙ БААСХҮҮ МАНЫ ОЛЗ БОЛЖ ЯВЖ НЭР ХҮНДГҮЙ БОЛСОН МӨНГӨНИЙ ЯГААН БАСХҮҮ ЯГААН

Нэр: Зочин Огноо: 19 September 2018

Тэнэг гар даа хэнч биш нэг муу гудамж ний гар байсан штээ монгол даяар мэднэ хэний нэр хүнд хүчээр төрд орсон ийг ёстой солиотой лалар

Нэр: Зочин Огноо: 19 September 2018

БААСАНХҮҮГ төрөөс зайлуулах ёстой ард түмэн ч хэлдэг дээ зайлуул шоу жүжигчин МАНАНГИЙН гар хөл

Сэтгэгдэл бичих