Жүжигчин Мөнхсоёл: Ганц бие ээж гэдгээрээ өөрийнхөө ПР-ийг хийгээд яриад байхыг хүсдэггүй

19420450_1351003001681980_9196527457501362659_nДэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Мөнхсоёл нэрд гарч эхэлсэн цагаасаа эхлэн олон ч залуутай нэр холбогдсон нэгэн. Үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү олон асуултад хариу өгөн одоог хүртэл гэр бүлийн амьдрал зохиогоогүй яваа тэрээр нэг хүүтэй. Хүүгээ саяхнаас аавтай нь уулзуулж эхэлсэн тэрээр “Гэр бүлийн хувьд би өрх толгойлсон эмэгтэй, тийм ээж. Урлаг соёлын хүмүүс бусдад үлгэр дуурайлал болдог учраас амьдралынхаа хар бараан тал гэхээсээ илүүтэй сайн сайхан зүйлсээ илүү тодотгож ярихыг хүсдэг. Ганц бие ээж гэдгээрээ өөрийнхөө ПР-г хийгээд л тэрийг чухалчилж яриад байхыг хүсдэггүй. Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ зарлаад  намайг даган дуурайж байгаа жоохон охидод буруу үлгэр дуурайлал үзүүлчих вий гэсэн үүднээс нэг их тэр талаар яримааргүй байдаг. Одоогоор бол хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа. Эхлээд хүүгээ бага байхад аавтай нь уулзуулахгүй гээд залуу хүний бардам зангаар ханддаг байсан. Жилийн өмнөөс аавтай нь уулзуулж эхэлж байгаа. Тэрийгээ их зөв зүйтэй алхам гэж бодож байгаа” хэмээжээ. Тэрээр гайхалтай хайрын тухай кинонд тоглохыг хүсдэг бөгөөд одоогоор эротик кинонд тоглохыг хүсэхгүй байгаа гэдгээ дурджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.