Сэрэмжлүүлэг: Нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж нас баржээ

15373258875ba1bb3f64775БЗД-ийн 21 дүгээр хороонд нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 18-ны 20.40 минутад Нийслэлийн онцгой байдлын газарт  “БЗД-ийн 21-р хорооны Бага Дарь-Эхийн гудамжинд айл шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход нэг гэр бүлийн  13, 22, 51, 52 настай дөрвөн хүн буюу  хоёр хүү, аав, ээж угаартаж нас барсан байжээ.

Цагдаагийн байгууллага болон шинжээчдийн баг бүрэлдэхүүн гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.  Хүйтний эрч чангарч байгаа энэ цагт  иргэд галын аюулгүй байдлыаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс анхааруулж байна.

 Угаартахад үзүүлэх анхны тусламж

Угаарын хий хүчилтөрөгч нүүрстөрөгч 2-ын нэгдсэн хорт бодис юм. Үнэргүй өнгөгүй учраас хордохоо мэддэггүй. Нүүрстөрөгч агуулсан бодисын дутуу шаталтын улмаас үүсдэг. Хорт утааны баг өмссөн хүнд шүүгддэггүй. Нүүрстөрөгчийн исэл нь нүүрс кокс бусад нүүрстөрөгч агуулсан бодисыг дутуу шатааж гаргаж авсан үйлдвэрийн зориулалтай хийн найрлагад ордог. Мөн ахуйн нөхцөлд дотоод шаталтын хөдөлгүүрийн хий утаа тэсрэлтийн улмаас үүссэн хийнд их байдаг.

Зуухны ам онгорхой, яндангүй, хүхээгийн хаалтыг хааснаас угаартана. Аммиак ацетон, метилын спирт, фосфоген зэрэг бодисыг химийн аргаар гараж авахад угаарын хий ялгардаг. Цемент, тоосго, талхны үйлдвэрүүдийн зууханд агаар, хүчилтөрөгч дутуу орсоноос хорт хий үүсдэг. Байр, гэр оронд хийн халаагч эвдэрсэнээс буруу ажилласан, хотод машины хөдөлгөөн ихтэй үед угаарын хий ихээр хуримтлагдана. Хордох явцад организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд байдалд орно. Их нягтралтай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд дунд хөнгөн зэргийн хордлого өгдөг.

Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.

Дунд зэргийн хордлоготой үед: дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно.

Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг. Угаарын хийтэй газар удаан байвал архаг хордлого үүснэ. Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал, зүрхэнд массаж хийнэ. Хорт хий шүүгч СО маркийн баг өмсөнө. Хлор тоос агуулсан үед СОХ, бусад хийтэй үед М, Угаарын хий хүхэрлэг бол МПС-Ф маркийн баг хэрэглэнэ.

Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг хордсон хүнд шингэн юм ихээр уулгана.

 Х.Соёл-Эрдэнэ

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих