29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан ажлаасаа чөлөөлөгджээ

батсайхан-29БСШУСЯ-ны харьяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Харин түүний оронд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Дохионы хэлний багш М.Сарантуяаг томилох тушаалыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргаж, энэ сарын 01-ний өдөр албан ёсоор ажлыг нь хүлээлцүүлсэн байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа авсныхаа дараа “29 дүгээр сургуулийн захирлын ажлыг мэргэжлийн бус хүн хийж байгаа. Тэр хүнийг тун удахгүй ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн хүнийг томилно гэдгээ мэдэгдэж байсан” юм.

TAC.mn


URL:

Сэтгэгдэл бичих