Санхүү авна өгнө, САЙН АХ-тай болно!

yfjuy

Энэхүү нийтлэлээ эхлэхийн өмнө “Эмс садарлавал улс мөхөхийн шинж” хэмээн эрт үеэс үр хүүхдүүддээ захин сургамжилж ирсэн үгээр эхлэх нь зүйн хэрэг бизээ. Өнөө үед охид бүсгүйчүүд минь эрээ цээрээ алдаж, эрх мэдэл, мөнгөний өмнө нүцгэлдэг болсон нь цаг цөвүүн болж байгаагийн шинж гэлтэй.

Харамсах, халаглах зэрэгцэн ийм сэдвээр сийрүүлэн суух болсон шалтгаан юусан билээ гэж үү? Эмэгтэй хүн эх хүн болж удмын алтан хэлхээг үргэлжлүүлэх эрхэмсэг агаад эгэлгүй сайхан төрсөн охидууд минь өсвөр насан дээрээ өтөл нэгний дор хөлбөрч, халтар хэдэн цаасны хойноос улангасан, эрдэнэт биеэ бузарлаж байгааг харах хэн хүнд тааламжтай бас хүлээн зөвшөөрөхүйц санагдахгүй.

Садар самуун сурталчилсан болох учир тухайн грүппийн нэрийг энд нууцлая. “Яаралтай 5к шилжүүлээд орой найдвартай уулзах ах байна уу? Орой уулзаад 20к нэмж авна” Энэ мэт пост цагт хэд хэдээрээ нийтлэгдэнэ. Үүнээс гадна “хөөрхөн охин байна туслах ах байна уу?”, “найдвартай уулздаг хоёр охины дугаар 5к, авах нь чат” гэх мэтчилэн өчнөөн постууд хөврөх нь эмгэнэлтэй. Үүнээс гадна мессенжерээр хоорондоо харьцаж видео дуудлагаар садар самуун зүйл хийх, грүпп чат нээгээд тэндээ өч төчнөөн жаахан охидын садар самуун бичлэг оруулдаг гэх мэтчилэн энд хараа хяналт, ичих айх зүйл юу ч алга.

Санхүү авна өгнө, САЙН АХ-тай болно!

Санхүү авна өгнө, САЙН АХ-тай болно!

Санхүү авна өгнө, САЙН АХ-тай болно!

Энэ бол биеэ үнэлэлтийн нэг далд хэлбэр бөгөөд хүссэн хүн бүхэн ороод байж болдог нь эмгэнэлтэй. Саяхан нэгэн телевизийн шөнийн сурвалжлагаар 16 настай охин машиныхаа зээлийг төлөх гэж биеэ үнэлдэг гээд ярьж байв, бас хижээл насны халамцсан эмэгтэй “Яадаг юм, хөөрхийс амьдрахын тулд л биеэ үнэлж байна гээд хээв нэг хэлж байсан санагдана”. Өнөөдөр биеэ үнэлэлт гэдэг ийм хэвийн, өдөр тутмын байж болох зүйл мэт болчихсон гэж үү?

Санхүү авна өгнө, САЙН АХ-тай болно!

Санхүү авна өгнө, САЙН АХ-тай болно!

Ээж аавдаа эрхэлж, үеийнхэн дундаа урлаг спорт, сурлагаараа манлайлж байх насны жаахан охид, дүү нар минь хэтэрхий эрт бусармаг зүйлд уруу татагдаж байгаа нь энэ нийгмийн буруу юу, эсвэл дэвшилтэт технологийн гай юу?

Саяхнаас ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг фэйсбүүкээр хүчээ авч байгаа далд хэлбэрийн садар самуун болоод элдэв гэмт хэргүүдтэй тэмцэж, охид бүсгүйчүүд, үр хүүхдээ бусармаг хэн нэгнээс хамгаалах аян эхлүүлсэн. Энэ аяны нэр нь “UNFRIEND”. Би, бид бүгд өөрийн найзууд дундаас өөрийн зургаа оруулаагүй этгээдийн найзаасаа хасаад энэ биеэ үнэлэлт садар самуун цэгцрэх нь нэгэнт өнгөрч.

Санхүү авна өгнө, САЙН АХ-тай болно!

Өдгөө арван мянга давсан гишүүнтэй энэ мэт хэд хэдэн грүпп байхад цагдаа хүчнийхэн олоод хаачхаж чадахгүй, тэр бүү хэл тэнд нь самуун амьдрал өдөр ирэх тусам цэцэглэж байгаа нь харамсалтай!!!

Энэхүү фэйсбүүк грүппүүд биеэ үнэлэлтийн зуучийн талбар болохоос гадна порно сайтын үүргийг давхар гүйцэтгэнэ. Учир нь хүмүүс хоорондоо элдэв бичлэг, зураг наймаалцаж, компьютерийн цаанаас болон уулзаж хууль бусаар бэлгийн дур хүслээ хангаж байна. Энэ бол өсвөр үеийнхний хүмүүжил, оюун санаанд аюулын харанга дэлдэж байгаа хэрэг билээ.

Нийтэлсэн:М.Март

эх сурвалж:mongolcomment.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.