Нэг гэр бүлийн 7 гишүүн амиа алдсан хэргийн бичлэг олджээ

maxresdefaultОдоогоос гурван жилийн өмнө Төв аймгийн нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн долоон гишүүн авто ослоос болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэг одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд машин шатаж байх үеийн бичлэг олджээ. Тус бичлэгээс үзэхэд  осол гарсан газрын бүдүүвч зургийг буруу гаргасан нь харагдах ажээ. Тус хэргийг Төв аймгийн прокурор гурван ч удаа буцаасан байдаг бөгөөд гэр бүлийн гишүүдээ алдсан Ц.Бат-Өлзий тус хэргийг Нийслэлд шилжүүлж өгөхийг холбогдох хүмүүсээс хүссэн байдаг. Олон нийтэд хэргийн тухай танилцуулж харсан гэрчүүдийг холбоо барихыг чин сэтгэлээсээ хүсэж байсан Ц.Бат-Өлзий тус хэргийг Нийслэлд шилжүүлж чадсан бөгөөд тус хэрэг дээр Р.Булгамаагаар ахлуулсан хуульчдын баг ямар ч үнэ төлбөргүйгээр ажиллаж байгаа ажээ.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.