Налайхын замд ноцтой осол гарч, зургаан хүн амиа алджээ

olloo_mn_1537429876_7b5Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч зургаан хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, том оврын автомашин машин бага оврын суудлын автобустай мөргөлджээ.

Ослын улмаас тус автобусанд зорчиж явсан 13 иргэний зургаа нь газар дээрээ амиа алджээ. Тэдний хоёр нь нярай хүүхэд байсан байна. Амиа алдагсад  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэд байжээ.

Харин долоон иргэн хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл авчээ. Тэднийг онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ГССҮТ-д хүргэсэн бол амиа алдсан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Энэхүү харамсалтай хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.