Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно!

5a7c9d32212e5d4b615b98032a246440Аз жаргалтай мөчүүдийнхээ гэрэл зургуудыг фэйсбүүк хаяг дээрээ тавьж, найзуудтайгаа хуваалцаж, сэтгэлийн кайф авсан хэвээр байхыг хүсвэл, доорх 8 зүйлийг хэзээ ч бүү хийгээрэй!

Ододтой адилхан нэртэй байх

Алдартай хүмүүстэй ижилхэн нэртэй байсныхаа төлөө Фэйсбүүк хуудсаа хаалгах нь жоохон шударга бус хэрэг биш гэж үү? Олон нийтийн цахим хуудаснаа алдартай хүмүүсийг даган дуурайж, тэднийг орлох нь дүрэмд нийцэхгүй хэрэг гэж үздэг учраас үнэхээр ижил нэртэй хүмүүст бага зэрэг хүндрэл тулгардаг байна. Индиана мужын нэгэн шүүгч Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg)-тэй ижилхэн нэртэй байсны улмаас өдөрт л гэхэд 500 хүнээс найз болох санал ирэх болжээ. Харин Фэйсбүүкээс “хуурамч хаяг” хэмээн түүний хуудсыг хаасан байна. Гэхдээ тэд алдаа гаргасан гэдгээ мэдмэгцээ түүнд буцаагаад хуудсыг нь сэргээж өгчээ.

Хэт олон групт элсэх

Фэйсбүүк нь үргэлж хуурамч хаяг болон зүй зохисгүй ашиглагдаж буй хаягуудыг хайж байдаг. Тийм ч учраас хэрвээ та хэт идэвхтэй бол хасагдах аюултай. Хэтэрхий олон групт элсэх нь эрсдэлтэй. Тэд магадгүй таны хуудсыг хааж ч мэднэ.

Хэтэрхий их мэдээлэл хийх

Хэрвээ та хэтэрхий их статус бичиж, олон зүйл дээр сэтгэгдлээ үлдээгээд, сурталчилгааны чанартай чанаргүй холбоосуудыг хуваалцаад байвал өөрийн хуудсаа хаалгах эрсдэлтэй. Гэхдээ, магадгүй хэрвээ та 30 минут тутам хэнд ч хэрэггүй зүйл бичиж, бусдын зураг, бичлэг дээр сөрөг сэтгэгдэл үлдээдэг бол хүртэх ёстой шангаа л хүртэж…

Хүүхдийнхээ хачин зургийг нийтлэх

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөөрхөн, өхөөрдөм гарсан зургуудыг олонтой хуваалцах гэж нийтэлдэг. Харин, Фэйсбүүкийн зүгээс өөрөөр хандах тохиолдол байдаг. Нэгэн ээж 5 настай охиныхоо дүүгээ асарч байгаа сувилагчийн хувцастай зургийг өөрийн хуудаснаа нийтэлжээ. Гэтэл нэг өдөр ч өнгөрөөгүй байхад Фэйсбүүкээс уг зургийг автоматаар устгасан байна. Ингээд ч зогсохгүй тухайн эмэгтэйг 7 хоногын турш Фэйсбүүкд орохыг нь хоригложээ. Жич: Манайхан хөөрхөн эгдүүтэй байгаа биз гээд хүүхдийнхээ чармай нүцгэн зургийг нийтлэх гээд байдаг шүү! ийм зураг бол шууд фэйсбүүкээс устгагдах бөгөөд таны хаягийг өчөггүй хаах болно.

Насаа худал хэлэх

Фэйсбүүк хаяг нээхийн тулд 13 нас хүрсэн байх ёстой байдаг. Нэгэн судалгаагаар, тус сайт нь өдөр бүр Фэйсбүүкээс 20,000 орчим насанд хүрээгүй хэрэглэгчдийн хаягийг хаадаг гэсэн мэдээлэл байна.

Давтамжит зурвас явуулах

Адам Гүэрбүэз (Adam Guerbuez) гэх нэртэй Канадын иргэн 2008 онд Фэйсбүүк дээр 4 сая гаруй зурвасыг илгээсэн байна. Харин Фэйсбүүкийн зүгээс түүнийг болон түүний компани “Atlantis Blue Capital”-ийг шүүхэд өгж, ялалт байгуулсан байна. Гүэрбүэзийг 873 сая ам.доллараар торгож, Фэйсбүүк хуудсыг нь хаажээ.

Хэтэрхий олон найзын хүсэлт илгээх

Дэлхий дээрх хамгийн алдартай хүн байсан ч хамаагүй хэтэрхий их найзын хүсэлт явуулахыг Фэйсбүүк зөвшөөрдөггүй. Дөнгөж хаяг нээж байхдаа мэддэг хүн болгон руугаа хүсэлт явуулахыг хүсч байгаа ч гэсэн тэвчээртэй байгаарай.

Хэт олон хүнийг “өдөх” (poke)

Харж явдаг хүнийхээ анхаарлыг татахын тулд Фэйсбүүк дээр өдөж байсан л биз дээ? Гэхдээ хэт олон хүн рүү ийм хүсэлт явуулснаар таны хаягийг түр хугацаанд хаах эрх Фэйсбүүкд бий.


URL:

Сэтгэгдэл бичих