Их аварга Хакухо Даваажаргал 41 дэх түрүүгээ авлаа

712-1537748333DnxOd4QXoAEz6cCЯпоны мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн буюу Аки башё тун сонирхолтой болж өндөрлөв. Энэ башё сүмогийн түүхийг баяжуулсан гэж болно.

Учир нь сүмогийн олон дээд амжилтыг тогтоогоод байгаа Хакүхо их аварга 40 дэх түрүүгээ авснаас хойш таван башёгийн дараа нэг ч уналгүй түрүүлэхдээ сүмогийн түүхэнд дээд амжилт тогтоож 41 түрүү бас 1000 дахь даваагаа авсан давхар амжилт нь хосгүй юм.
Халхын хүчтэн тэрбээр тэмцээний 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан бол сүүлчийн өдөр нутаг нэгт ёкозүна (аварга) Какирюүг давснаар босоо аварга гэдгээ дахин нотлов.
Энэ тэмцээнийг сонирхолтой болсон гэдэг нь аварга арслангууд тэмцээн дуустал амжилттай цолныхоо хэмжээнд барилдсанд байгаа гэж сүмогийн тайлбарлагчид хэлж байв.
Монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргилоос бусад нь буюу Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чиёошома Г.Мөнхсайхан нар 8-9 даваатайгаар тэмцээнээ дуусгав. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөвхөн даваа авснаар санякү цолоо хадгалж чадсангүй.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ”

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.