“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ

15377815565ba8af345c348Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй “Шинэ-Ундрага” ХХК, “Магнай трейд групп”, “Тэс Петролиум”, “Сод Монгол”, “М-Ойл”, “Шунхлай”, “Петровис”, “Дашваанжил”, “Дрийм Газ”, “Гор Газ” зэрэг нийт 42 ШТС, АХЦС-уудын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын урьдчилсан дүгнэлтээр таван аж, ахуйн нэгжид стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж ашиглах талаар албан шаардлага хүргүүлжээ. Мөн “М-Oil” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.