Олимп, дэлхийн аваргууд алт авав

Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба тэргүүтэй Монголын шигшээ багийн боксчид Казахстаны Алматы хотноо болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

60 кг-д Э.Бадар-Ууган, 52 кг-д П.Сэрдамба, 81 кг-ын С.Эрдэнэбаяр нар аваргын төлөөх тоглолтод
ялалт байгуулж алтан медаль хүртсэн байна.

Э.Бадар-Ууган шигшээ тоглолтод Казахстаны боксчинг 14:10-аар ялжээ. Тэрээр хагас шигшээд Хятадын тамирчныг 14:3 оноогоор буулган авсан байна. Харин П.Сэрдамба С.Эрдэнэбаяр нар аваргын төлөө Узбекистаны боксчдыг ялж алтан медаль зүүжээ.

Түүнчлэн 56 кг-д хүч үзсэн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 69 кг-ын Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртэв.

Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нараар ахлуулсан шигшээ багийн долоон тамирчин энэ сарын эхнээс Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж, тэнд болох хоёр тэмцээнд оролцохоор төлөвлөсөн.

Манай боксчдын дараагийн тэмцээн өчигдөр Казахстаны Караганда хотод эхэллээ.

М.Тилек


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.