Хохирогч “Магнай трейд” компанийг шүүхэд өгчээ

712-15380173565bac385d18d36Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ах дүү хоёрыг бензин цацаж шатаасан хэргийн гэмт этгээдийг Цагдаагийнхан илрүүлсэн бөгөөд хохирогчид ил задгай бензин зарсан гэх “Магнай Трейд” компанийг шүүхэд өгчээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах дэлгүүрт ах, дүүс болох Ц, Н нар  таних хүнтэй маргасан бөгөөд дэлгүүрээс гарч ирэхэд нь  уг этгээд 5 литрийн савтай бензин цацаж тэднийг галдан шатаасан онц хэрцгий хэрэг өнгөрөгч 7 дугаар сарын 13-нд гарсан байдаг. Харамсалтай нь дүү Ц нь шархаа даалгүй нас барсан бол ах Н нь 60 хувийн түлэгдэлттэй биеийн байдал дээрдэж байгаа гэнэ.
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр уг хэргийг үйлдсэн иргэн Б-г Хэнтий аймгийн цагдаагийн газар баривчлан шалгаж буй бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1.2.2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг этгээд 31 настай, эрхэлсэн ажилгүй Багануур дүүрэгт оршин суух хаягтай аж. Тэрбээр “Магнай трейд” шатахуун түгээх станцаас задгай саванд бензин авсныг тогтоожээ.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих