Т.Бадамжунайгийн төр дэх төрлийн хэлхээг тасдаач, Ерөнхий сайдаа

197101-28112016-1480302057-1978674937-badamjunai“Т.Бадамжунайн явсан газар болгон балагтай” гэж монголчууд ярьсаар удаж байна. Мэдээж энэхүү хэлц үгийг анхлан гаргасан хүмүүс нь МАН-ынхан. Учир нь Т.Бадамжунай одоог хүртэл намынхаа хамаг л эрх мэдлийг гартаа атгасан хэвээр байгаа нь түүний хэр чансаатай байгааг илтгэж буй юм.

Тухайлбал, тэрбээр өөрийнхөө эрх мэдлийг хэвээр байлгахын тулд ургийн модоо улам ихээр арчин тордож үндэс мөчрүүдээ ээлж дараалан төрийн албаны гайгүй гэсэн албан тушаалд томилуулах болсон. Өөрөөр хэлбэл, түүний охин Б.Гаваа өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Энэ ч утгаараа томоохон томилгоо, чухал шийдвэрүүдэд Т.Бадамжунайгийн нэр байнга дагалдаж явдагийг бид олонтаа сонсож байсан.

Мөн түүний хүргэн Э.Анар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга. Өнөөдөр түүний хашиж буй албан тушаал хүн бүхнийг хөлдөө сөхрүүлж санаснаа гүйцэлдүүлдэг эрх мэдэл бүхий албан тушаал гэдгийг хүн бүр мэднэ. Харин Жунайгийн хамгийн бага хүргэн нь Пак гэх нэртэй Солонгос бизнесмэн байдаг. Тэрбээр охиныгоо хангуг залуутай ханилсных нь дараа солонгосчуудад 330 мянган га газар зарсан хэрэгт холбогдож байсан ч энэ асуудал тун удалгүй нам дарагдаж байсан түүхтэй.

Ийм нэг хүн өнөөдөр чимээгүйхэн Монголын улстөрийг дотроос нь биш гаднаас нь удирдан залж өөрийн үр хүүхдээ мөнгө олж болох бүхий л албан тушаалд томилуулсан бол өөрт нь зүтгэж байсан цүнх баригч залуусаа нийслэлд дарга болгосоор байна. Тиймээс түүний үр удам, цүнх баригчид нь аалзны тор шиг төрийн албыг хэрсэн учраас ийнхүү эрх мэдэл нь хүчтэй хэвээр буй юм. Бид өнөөдөр хотын фракцийг УИХ-ын дарга М.Энхболдоор төсөөлдөг. Тэгвэл нөгөө муу хэлэгдээд ад үзэгдээд байгаа. М.Энхболд,Т.Бадамжунайгийн хажууд бол жижигхээн мөлгөр чулуу гэдгийг түүний намын учир мэдэх хүмүүс хэлж буй.

Яг үнэндээ 2000 онд түүнийг хотын менежер болох үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Л.Энэбиш агсан “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж хэлж эсэргүүцэж байсан ч дийлээгүй гэдэг. Тэр цагаас хойш Т.Бадамжунай хөрөнгө мөнгөтэй болж Монголын толгой баячуудын эгнээнд элсэн орсон түүхтэй аж. Тиймээс Т.Бадамжунайгийн хэрээс хэтэрсэн шуналтай үйлдлийг хэвлэлийнхэн олонтаа тоочиж байсан учраас энэ удаад дахин нурших нь илүүц биз. Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр Т.Бадамжунайг хууль хүчний байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэмтэй хамтран “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК-ийг өөрийн болгосон тухай мэдээллийг улстөрийн хүрээнийхэн ярьж байна.

Уншигчид хувийн компанийг Т.Бадамжунай нэг нөхөртэй нийлж аваа л биз гэж бодож байж магадгүй. Үгүй шүү дээ, түүний энэхүү өнгөлөн далдалтын ард магадгүй МИАТ-ийн хувьчлал ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулаад авчихсан. Тиймээс МИАТ компанийг хэнд хувьчлуулж хэдээр өгөх нь Засгийн газрын мэдлийнх болох юм. Ингэж хардаж байгаагийн шалтгаан нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед яригдаж эхэлсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал нэг л өөрөөр сэвэлзэж, үр дүнд хүрэх юм шиг өнгө аяс мэдрэгдэж “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК-ийн цаад эзэд нь энэ цагт нэр нь тодорсон учраас ийнхүү хардсан хэрэг.

Хэрвээ МИАТ-ийг хувьчилчихвал түүнийг дагасан маргааныг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шүүхээр шийдэх эрх зүйн боломжгүй гэдгийг хуульчид хэлж байна. Уг нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт МИАТ-ийг хувьчилна гэсэн үг үсэг байхгүй. Гэтэл гэнэт замын дундаас ямар нэгэн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын тохирооноос хувьчлалын асуудал урган гарч, хэн нэгэнд өгөхөөр тохирсон, магадгүй эзэн нь Т.Бадамжунай тэргүүтнүүд байхыг үгүйсгэхгүй. Тус газар хувьчлагдлаа гэхэд Төрийн өмчийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ Т.Бадамжунайд үйлчилнэ гэдгийг түүний гар хөл бологсод бэлээхэн гэрчлэх биз ээ.

Ямартай ч ах намыг гартаа атгасан толгойлогч нь гэгддэг Т.Бадамжунайг МИАТ-ийг гартаа оруулжээ гэхэд гайхах хэрэггүй бололтой.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих