Жүжигчин Э.Чинзориг, О.Долгор нар хуримаа хийжээ

Монголын олны танил сайхан хосуудын нэг бол жүжигчин Э.Чинзориг болон, О.Долгор нар билээ. Тэд анх “Өдөр өдөрийн нар” уран бүтээлд хамтран тоглосноор бие биедээ татагдаж улмаар гэр бүл болцгоосон гэдэг. Хосууд өчигдөр гал голомтоо бадраан албан ёсоор гэр бүл болцгоосон бөгөөд тэдний хуриманд олны танил эрхмүүд олноор хүрэлцэн очсон байна. Хосууд охин хүү хоёртой бөгөөд тэдний том охин Ч.Энхномуун зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Улаан пальто” киноны гол дүрд тоглож байсныг хүмүүс андахгүй сайн мэднэ. Харин Чинзориг, Долгор нар эротик кинонд тоглосон хосууд гэдгээрээ алдартай бөгөөд тэдний хуримын ёслол “Туушин” зочид буудалд болж өндөрлөжээ. Монголын сайхан хосуудын төлөөлөл болсон гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Image may contain: 4 people, people smiling, closeup and indoor

Image may contain: one or more people and wedding

Image may contain: one or more people, wedding and indoor

Image may contain: one or more people, people standing, outdoor and nature

Image may contain: 3 people, people standing, wedding and outdoor

Image may contain: one or more people, people standing, suit and indoor

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 November 2018

Bayar hurgie.Hamgiin tsarailag ,hamgiin saihan ni./Jujigchid dotroos/.Huuhduud ni hurtel huurhun.

Нэр: domestic violence attorney Огноо: 21 December 2018

you’re really a good webmaster. The web site loading speed is amazing. It seems that you’re doing any unique trick. Also, The contents are masterpiece. you have done a great job on this topic!

https://sites.google.com/view/domesticviolenceattorney/home

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.