Өмнөд Солонгосчуудын 60 орчим хувь нь Умардтай нэгдэхийг дэмжиж байна

712-15384589545bb30495b8422СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгосын арван иргэний зургаа нь Өмнөд болон Умард Солонгосыг нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Өмнөд Солонгосын Сөүлийн улсын их сургуулийн дэргэдэх Улс орноо нэгтгэх болон энх тайвны асуудал хариуцсан төвөөс явуулсан санал асуулгад оролцогсдын 59,8 хувь нь Хоёр Солонгосыг нэгтгэхийг дэмжсэн байна. Энэ нь Солонгос хоорондын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болж байсан 2007 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж. Өмнөд болон Умард Солонгос дахин нэгдэхийн ач холбогдлыг илэрхийлсэн гол үндэслэлүүдийн хувиар санал асуулгад оролцогсдын 45,1 хувь нь солонгос үндэстний эв нэгдлийг чухалчилсан бол 31,4 хувь нь дайны аюулыг арилгахад шаардлагатай гэж үзжээ. 12,9 хувь нь Солонгос үндэстний нэгдлийг улс орны хөгжилд ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Харин санал асуулгад оролцогсдын 34,6 хувь нь хоёр Солонгосыг нэгтгэхийг эсэргүүцжээ. Тэдний үзэж буйгаар, энэ нь эдийн засгийн их хэмжээний зардал гаргахад хүргэж, мөн нийгмийн асуудлууд үүсгэж мэднэ. Үүний зэрэгцээ, санал асуулгад оролцогсдын тал гаруй хувь нь солонгос үндэстэн дахин нэгдэх нь Өмнөд Солонгосын нийгэмд бүхэлдээ ашиг тустай гэж үзэж байгаа аж. Түүнчлэн 64,4 хувь нь Өмнөд Солонгосын Засгийн газрын Умард Солонгосын талаар явуулж буй бодлогод сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ.
2018 онд Солонгос хоорондын гурав дахь дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун арванхоёрдугаар сард түүхэнд анх удаа Сөүлд айлчилж магадгүй байна.
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих