Дээд хэмжээний уулзалтын ойг тохиолдуулан БНСУ-ын төлөөлөгчдийн баг Пхеньянд айлчилна

712-15384688825bb329ffaf78d

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Но Му Хён болон БНАСАУ-ын удирдагч асан Ким Жөн Ил нарын 2007 онд болсон дээд хэмжээний уулзалтын 11 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын төлөөлөгчид Пхеньян хотноо энэ долоо хоногийн сүүлээр айлчилна гэж Сөүл дэх Улс орноо нэгтгэх яамнаас мягмар гарагт мэдээлэв.

Төлөөлөгчдийн багт Улс орноо нэгтгэх яамны сайд Чо Мён Гён болон эрх баригч Ардчилсан намын дарга Ли Хае Чан тэргүүтэй 150 орчим төлөөлөгч багтах бөгөөд тэд ирэх пүрэв гарагаас эхлэн БНАСАУ-ын нийслэлд гурав хоногийн айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын 11 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох ажээ. 2000 оноос хойш хийсэн анхны дээд хэмжээний уулзалтын ойг хоёр Солонгос анх удаа хамтран тэмдэглэх гэж буй нь энэ болж байна.
Өнгөрсөн сард болсон хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү ойг хамтран тэмдэглэхээр тохиролцсон билээ.
Э.Хулан 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.