“МАН, АН АРД ТҮМЭНД АМЛАСНАА БИЕЛҮҮЛСЭНГҮЙ”

УИХ Сонгуулийн ту­хай хуулийг өчигдөр хэлэлцэж баталлаа. Сонгуулийн тогтолцоо болон шинэ хуулийн талаар улс төрийн намын дарга нарын байр, суурийг сонирхлоо.

БНН-ын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН: АРГАА БАРСАН ХУУЛЬ БАТАЛЛАА

МҮАН-ын дэд дарга Ш.ЦОГТГЭРЭЛ: ХУУЛИА ГАЦААЖ, ХУУЧНААРАА СОНГУУЛЬДАХ НЬ

МоАХН-ын дарга Т.ОЮУНАА: ДОЛДУГААР САРЫН 1 ДАВТАГДАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА

Эх орон намын нарийн бичгийн дарга И.ЭРДЭНЭБААТАР: ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦООГ СОНГОХ БАЙСАН

ИЗН-ын гишүүн Д.ЭНХБАТ: АМЛАСНАА БИЕЛҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ


БНН-ын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Аргаа барсан хууль.  Монголд л ийм хууль зо­хиож байгаа болохоос дэл­­хийн аль ч улсад байхгүй жишиг. Сонгуу­лийн тогтолцоо мажо­ритар болон пропор­цио­наль хувилбарын  аль нэ­гээр байдаг. Түүнээс биш өөрсдөдөө тааруулж хольж, хутгадаг юм биш. Хоёр нам хуйвалдан хоёр тогтолцоог хольж бантан хутгаж  байгаа нь  яаж өөрсдөө  дахин сонгогдох вэ гэсэн арга зам хайж байгаагийн илрэл. Улс орон, ард иргэдээ бодвол өнөөдөр  пропорциональ  тогтолцоо  чухал. Мажо­рита­раар явуулахаар  жал­га, довны сонгууль болоод байгаа шүү дээ.

МҮАН-ын дэд дарга Ш.ЦОГТГЭРЭЛ:

-Худлаа улс төр хийж байгаа юм шиг байна лээ. Сонгуулийн тухай хуу­лийг   үнэхээр шинэчлэх байсан бол аль эрт 3-4 жилийн өмнө хийчих бай­сан шүү дээ. Гэвч  хуулиа шинэчилж батлах сонир­холгүй явж ирсэн. Өнөөд­рийн нөхцөл байдлаас харахад хууль батлаг­дах­гүй байх талаас  нь тооц­сон, Үндсэн хуулийн цэц дээр очоод гацах байдлаар хугацаа тулгаж баталж байх шиг байна. Хоёр нам 2008 оны Сонгуулийн хуу­­лиар сонгуульдаж улс тө­рийн маш хурцадмал нөх­цөл байдал үүсэх  бай­дал руу  явж байх шиг байна.

МОАХН-ын дарга Т.ОЮУНАА:

-Парламентад суудал­гүй  улс төрийн хүчнүүд Сонгуулийн тухай хуульд тусгуулахаар саналаа нэгт­гэж өгсөн. Луйвар булхайг арилгах, сонгуу­лийн дагнасан шүүхтэй болох, пропорциональ тогтолцоог хуульчлах са­нал оруулсан ч хүлээж авсангүй. Аль болох шу­дарга сонгууль явуулах, долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдахгүй байхад анхаарах ёстой. Гэтэл ард түмний  эрх ашгийг хамгаалах амин чухал хуулийн нэг болох  Сонгуулийн  тухай хуу­лийг  хоёрхон нам хоо­рон­доо тохиролцох зарч­маар хэлэлцэн баталж бай­­­гаа нь Монголд шу­дарга ёс байхгүй болсныг батлан харууллаа. Энэ байдлаас харахад дол­ду­гаар сарын 1-ний үймээн дав­таг­дахгүй гэх баталгаа алга.

Эх орон намын нарийн бичгийн дарга И.ЭРДЭНЭБААТАР:

-Ардчиллыг хөг­жүүлж, парламентыг зөв төлөвшүүлэхэд  пропор­циональ тогтолцоо үр дүнтэй гэж манай нам үздэг. Гэхдээ пропор­цо­налийг оруулсан холимог тогтолцоо нь энэ чиглэл рүү дөхөж буй нэг алхам учраас дэмжиж байна. Үүгээр дамжиж байж  ма­най улс сонгуулийн про­пор­циональ  тогтолцоо руу орох байх. Ямар ч байсан Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Хэрэг­лэж үзээгүй байж урьд­чилж шүүмжлэх боломж­гүй юм. Сонгуулийг шу­дар­га явуулахад хуулиас гадна өөр хүчин зүйлүүд бий. Гол нь сонгуулиа зөв шударга явуулах ёстой. Сонгууль будлиантуулсан хүмүүст хариуцлага тоо­цох болон бусад асуудлыг  ярьж байгааг бид анхаа­ралтай ажиглаж байгаа.

ИЗН-ын гишүүн Д.ЭНХБАТ:

-  2008 оны сонгуулийг явуулсан өмнөх хуулиас  сайжирсан. Гэхдээ дөр­вөн жилийн турш 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш  ард түмэндээ амласан амлалтыг бие­лүүлж чадаагүй. Пропор­циональ тогтолцоог сон­го­сон бол  сонгууль илүү шударга явагдах байлаа. Холимог тогтолцоо тийм ч сайн үр дүнд хүрэхгүй.

Ч.ОЛДОХ


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.