ИЗНН-аас С.Оюун, М.Хүрэлсүх нар гарчээ

1

Иргэний зориг ногоон намынхан өчигдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Гэхдээ энэ үеэр талийгаачийн төрсөн дүү, намын дарга асан С.Оюун харагдаагүй байна. Харин намын дарга Ц.Ганхуяг болон намын нарийн бичгийн дарга асан М.Хүрэлсүх болон бусад гишүүд байсан юм. Өчигдрийн арга хэмжээний дараа хоёр хүн намаасаа гарч байгаа талаар мэдэгджээ. Тухайлбал, дарга асан С.Оюун болон нарийн бичгийн дарга асан М.Хүрэлсүх хоёр ИЗНН-ыг орхиж байгаа талаараа Ц.Ганхуяг даргадаа хэлсэн гэнэ. Тэр хоёр өөр намд элсэж байгаа сурагтай. Гэхдээ одоогоор эрх баригч нам уу, эсвэл АН уу гэдэг нь тодорхойгүй байгаа ажээ.

эх сурвалж:undesten.mn


URL:

Tags:

Нэр: Kelvin Armlin Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.