МХЕГ-аас сургууль, цэцэрлэгүүдэд албан тоот хүргүүлжээ

2915eaa9a07c563267fe1a4354d6fef1b8babe88

Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байгууллага, аж ахуйн нэгж нь сургуулийн орчинд сурагчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор рентген оношилгоонд хамруулах зөрчил гарч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн удирдлагуудад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах тухай албан тоот хүргүүллээ.

Бага насны хүүхдийг тодорхой нөхцөлд эмчийн заалтаар, эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр рентген оношилгоонд хамруулах ёстой. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн оношилгоонд хүн амыг хамруулахад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хяналт, зохицуулалтын байгууллага болон цацрагийн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэх зохицуулалттай байдаг.

Иймд Цөмийн энергийн тухай хуулийг мөрдөх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж сургууль, цэцэрлэгтээ зохион байгуулахгүй байхыг анхааруулсан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.