Нобелийн шагналт Ледерман таалал төгсчээ

712-15386233925bb586e0b716e

Америкийн физикч, Нобелийн шагналт Леон Ледерман тус улсын Айдахо муж улсын Рексберг хотод 96 насандаа таалал төгссөн тухай “Science News” цахим хуудсанд мэдээлжээ.

Профессор Ледерман лхагва гарагт таалал төгссөн гэдгийг түүний эхнэр мэдээлсэн байна. Леон Ледерман 1922 оны долдугаар сарын 15-нд Америкийн Нью-Йорк хотод ЗХУ-аас цагаачлан ирсэн еврей гэр бүлд төржээ. 1943 онд химийн салбарт бакалаврын зэрэг хамгаалсан боловч тэрбээр энэ үед хэдийнэ физикт дурласан байв.
Ледерман дайны дараа Колумбын их сургуулийн физикийн факультетэд элсэн орсон бөгөөд 1951 онд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1988 онд мэргэжил нэгт хоёр хамтран зүтгэгчийн хамтаар нейтроны бөөмийн төрлүүдийн нэгийг нээснийхөө төлөө Нобелийн шагнал хүртсэн байна.
Ледерман бол зөвхөн шинжлэх ухаанд судалгаа хийгээд зогсохгүй түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж “Science News” цахим хуудсанд онцолжээ.
Түүний сэтгүүлч Дик Терезитэй хамтран бичсэн Хиггсийн бозоны тухай “The God Particle” буюу “Эгэл бөөмсийн хаан” номыг 1993 онд хэвлэсэн байна.
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих