Нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд ухаангүй байхад нь олжээ

795643c760089b0ed2851fab521dc5edӨчигдөр буюу энэ сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны 3 эмэгтэй хүүхэд ухаангүй байна гэсэн мэдээлэл ирсэн байна.Дуудлагын дагуу аймгийн эрүүл мэндийн нэгдэл болон цагдаагийн байгууллага очсон.

Улмаар цагдаа эмнэлэгийнхэнийг очих үед 12 настай 1 хүүхэд нас барсан байдалтай 2 хүүхэд нь ухаангүй байдалтай байжээ.Ухаангүй байдалтай байгаа хүүхдүүдийг яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгүүлэхээр явуулсан байна. Урьдчилсан байдлаар хүүхдүүд угаартаж хорсон байж болзошгүй бөгөөд нарийн шинжилгээ хийж байгаа аж. Ханын пийшинд наадан шатсан зүйлээс угаартсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлээд буй энэ хэргийн хохирогчид нь үеэлүүд байсан гэх мэдээлэл байна.

http://dorgio.mn/p/94926


URL:

Сэтгэгдэл бичих