Алуурчин биш юм бол захиалагчийг яагаад нэрлэсэн бэ, Ц.Нямдорж сайд аа?

29345093_1599023020216257_1160492716_nЧ.ЗОТОЛ

Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аллагын  хэргийн гүйцэтгэгч гэх үндэслэлээр ял шийтгүүлсэн нэр бүхий гурван иргэн шоронд хоригдоод жил тойрлоо.  Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг   захиалагчийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Тэгвэл уг хэрэг дээр ажилласан хуулийнхан болон Ажлын хэсгийнхэн захиалагчийг бүгд мэдэж байгаа. Цагдаагийнхан зарлахгүй байна гэж Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдлээ. Тухайлбал,  Ц.Амгаланбаатар  мөрдөн байцаах болон шүүхийн шатанд захиалагч хэмээн цөөнгүй хүний нэрийг хэлсэн байдаг гэнэ. Тэгэхээр энэ салбарыг базаж буй хүний хувьд  Ц.Нямдорж сайд  өөрөө  ч бас  мэдэж байгаа гэсэн үг юм. Цагдаагийнхан зарлахгүй байгаа юм бол сайд өөрөө зарлаж бас болно шүү дээ.

Дээр нь сайдын мэдэгдэлд  толгой эргүүлсэн асуудлууд бас байна. Тухайлбал, тэрээр “Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй шалтгаан нь гүйцэтгэгч хэмээн ял шийтгүүлсэн гурван хүнтэй нүүрэлдүүлэхэд нь   “алуурчид биш байна” гэсэн  юм билээ. Иймд хоригдож буй гурван хүнийг ялласан асуудлыг эргэж харах ёстой, хүн хэлмэгдүүлж болохгүй” гэж хэлсэн юм.

Эндээс “Алуурчин биш юм бол захиалагчийг яагаад нэрлэсэн юм бэ” гэдэг асуулт тавигдаж байна. Иймээс  Ц.Нямдорж сайд ойрын үед дахин мэдэгдэл хийх хэрэгтэй болж байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Нэр: Todd Snively Огноо: 8 January 2020

You made some first rate points there. I regarded on the internet for the problem and located most people will associate with with your website.

https://www.youtube.com/channel/UCwmi3YFQK8O5zN58MJuKSmA

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.