Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахад эцэг, эхийн оролцоо чухал байна

42782774_319750368791007_3805855200560807936_nБаянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, шинэ санал санаачлагуудыг гарган ажиллаж байгаа билээ. Тухайлбал дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат дүүргийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдсан ‘’Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо’’ сэдэвт зөвлөгөөнд оролцож ‘’Өсвөр үеийн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх’’ нь сэдвээр илтгэл тавьсан байна. Тус зөвөлгөөнд дүүргийн 300 орчим эцэг, эхийн төлөөлөл оролцсон бөгөөд тэрээр эцэг эхчүүдэд хандан замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд багачууддаа зааж, зөвлөж,  замын хөдөлгөөнд дүрмийн дагуу үлгэрлэн оролцож, хүүхдийн оролцоог дэмжиж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан юм  хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.