Эрээнд Монгол ээж хүүгээ барьцаанд үлдээжээ

043059127china01_erenhot06-810x500Худалдаа эрхэлдэг иргэд урд хөршийг зорихдоо хүүхдээ дагуулж явдгаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Эрээн хотод нэгэн Монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн байна. Холбогдох байгууллагууд ээжийг нь хайсаар олж тогтоожээ. Ингээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) тав гаруй сая төгрөг өгч хүүг Монголд авчирсан байна. Хүүгээ барьцаалсан ээж нь гэр бүлээсээ салсан, архины хамааралтай нэгэн аж.

Мөн ГБХЗХГ-ын мэдэгдсэнээр Эрээн хотод дахин нэг Монгол хүү байгаа аж.  Хүү монгол хэл мэдэхгүй байгаа нь Монголд авчрахад хамгийн том асуудал болоод байгаа юм байна.  Түүнчлэн ГБХЗХГ-аас хилийн хоёр боомт, болон хүчирхийлэл их үйлдэгдэж байгаа нэг суманд хамгаалах байр шинээр байгуулжээ.

Sorgog.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.