С.Одонтуяагийн улстөржилт

Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль явагдаж, АН-ын ЖБатсуурь ялжээ. Тэрбээр иргэдийн 70 хувийн саналыг авч ИТХ-ын төлөөлөгч болсон аж. Ж.Батсуурийн энэ ялалт АН-ынхныг уйлуулсан сурагтай. Энэ тухай Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа жиргэсэн байна. Тэрбээр “Биднийг Сүхбаатар аймагт ирэхэд сонгуульд АН -ын Батсуурь маань ялж байгаатай цаг хугацаа давхацаж бөөн баяр боллоо.Гишүүдийнхээ баярын нулимсыг хараад тэднийгээ өрөвдөх,хайрлах сэтгэл төрсөнийг нуух юун” хэмээн цахим хуудсанаа бичжээ.

Б.Учрал

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих