Сонгинохайрхан дүүрэг “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ

PANO_20181006_093845-708x350Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2018 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тус дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, А/250, А/472 дугаар захирамжуудын дагуу хэрэгжиж, эхний өдөр “Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, тарваган тахал өвчин, тээврийн хэрэгслийн ослын үед дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн команд штабын дадлага сургуулиар ажилласан юм.

159A4928159A4991159A5047

Иж бүрэн сургуулийн хоёр дахь өдөр нийслэлийн хэмжээнд анх удаа орон сууцны хороололын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж, Төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа, Байгалийн голомтод гоц халдварт тарваган тахал өвчин,  Газар хөдлөлтийн үеийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээ, аврах ажиллагааны дадлага сургууль болон удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн үе шатуудтайгаар нийт 4285 хүнийг хамруулан зохион байгуулсан.

159A5075159A5226159A5245159A5252159A5292159A5305159A5448159A5624159A5787PANO_20181006_115048159A5859159A5507159A5800

Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, иргэд идэвх, санаачлагатай оролцож 93,25 оноо буюу “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

159A6000159A5964159A5973159A6129


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.