Тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

42872921_315765352312632_8487771746823307264_nНийслэлийн Баянзүрх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тухайлбал гэр хороолол руу чиглэсэн хулгайн тээвэр их байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж,  зогсолт,  зогсоолын журам зөрчдөг, хүн тээвэр хэтрүүлдэг, хүн тээвэрлэх стандарт зөрчдөг мөн хулгайгаар явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авч ажиллаж байна.

Түүнчлэн тус хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөнд оролцож буй том оврын автомашинуудад хяналт шалгалт хийж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.