Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээллийг няцаав

712-15390723975bbc5ddbd6875

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашкажиг Туркт хөнөөсөн гэх мэдээллийг АНУ-д суугаа Саудын Арабын Элчин сайд Халед бен Абдулазиз няцаасан тухай телевизийн “Al-Arabia” суваг түүний мэдэгдлээс иш татан уламжилжээ.

Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч болох Жамаль Хашкажиг “зориудаар хөнөөх зорилгоор” тус улсын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Истанбулд ирсэн гэж Туркийн цагдаа нар таамаглаж байгаа тухай урьд нь “Washington Post” сонинд эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан бичсэн байна.
Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сэтгүүлч Хашкажи алга болсон явдалд санаа зовинож буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн. Энэ хэргийг сайтар мөрдөн шалгах боломж олгохыг тэрбээр Саудын Арабын эрх баригчдад уриалсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих